Хайх

Dolce & Gabbana-гийн кутюр загварын шоу Хонг Конгд болж өнгөрлөө

Dolce & Gabbana-гийн кутюр загварын шоу Хонг Конгд болж өнгөрлөө

Анх удаа Италийн хязгаарыг давлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Хонг Конг хотын хамгийн эртний The Peninsula зочид буудалд арванхоёрдугаар сарын 2-нд Dolce & Gabbana брэндийн кутюр загварын шоу болж өнгөрлөө. Хамгийн сонирхолтой нь энэ арга хэмжээ Dolce & Gabbana брэндийн Итали улсаас өөр оронд хийсэн анхны кутюр шоу болсон байна. Энэхүү шоу нь мөн брэндийн хувьд анх удаагаа эрэгтэй ба эмэгтэй загварыг хослуулсан шоу болжээ. 

Dolce & Gabbana-гийн кутюр загварын шоу Хонг Конгд болж өнгөрлөө (фото 1)

Дизайнерууд "Alta Artigianalità" хэмээн нэрлэсэн кутюр цуглуулга Азийн зах зээлд тусгайлан зориулж бүтээсэн байна. Тэд Италийн уламжлалт элементүүдийн оронд Дорнын өнгө аяс түлхүү ашиглаж, Манж Чин улсын "Сүүлчийн Эзэн Хаан" сэдвийн дагуу зарим загваруудыг урлажээ.

Эрэгтэй ба эмэгтэй загварууд хослон гарсан загварын тайз дээр хятадын бэлгэ тэмдэг болсон олон деталиуд үзэгдлээ. Титэм, мөрний доторлогоо болон сүүлийн эзэн хаан Айсиньгёро Пу-Игийн зүүх дуртай байсан хар өнгийн бүдүүн хүрээтэй бөөрөнхий нүдний шил зэрэг нь загварын шоуны үзэгчдэд дотно мэдрэмж төрүүлсэн нь гарцаагүй биз ээ.

Dolce & Gabbana-гийн кутюр загварын шоу Хонг Конгд болж өнгөрлөө (фото 2)

цааш үзэх