Хайх

Kid Cudi яагаад Saturday Night Live шоунд даашинз өмссөн бэ?

Kid Cudi яагаад Saturday Night Live шоунд даашинз өмссөн бэ?

Олны анхаарлыг татсан үйл явдал

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч долоо хоногт рэппер Kid Cudi Saturday Night Live шоуны үеэрх Курт Кобейнд хүндэтгэл илэрхийлсэн үзүүлбэртээ цэцгэн хээтэй даашинз өмссөн нь олон нийтийн сүлжээнд ярианы сэдэв болоод байна. Мэдээж энэ үйлдэл нь Nirvana хамтлагийн дуучин Курт Кобейнтэй холбоотой юм. Учир нь Харри Стайлс, Жейден Смит нарыг "хүйсгүй хувцас загварын" анхдагчид хэмээн өргөмжлөхөөс өмнө Курт Кобейн улаан хивсний ёслол болон тайзан дээр гарахдаа хүртэл даашинз өмсөж байсан удаатай билээ.

Kid Cudi аль эртнээс л Курт Кобейны шүтэн бишрэгч байсан ба өмнө нь "Түүнийг амьд байсан ч болоосой хэмээн хүсч байна. Хэрэв тэрээр бидний дэргэд байсан бол түүнээс гитар хэрхэн дарахыг сурмаар байна" хэмээн жиргэж байсан юм. Харин түүний өмссөн даашинзыг Off-White брэндийн бүтээлч захирал Виржил Абло Kid Cudi-д зориулан урласан байна.

Kid Cudi яагаад Saturday Night Live шоунд даашинз өмссөн бэ? (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх