“Kill Angela Merkel — Not” гэх бичиг барьсан загвар өмсөгч яагаад цохиулах болов
Rick Owens-ын загварын шоуны үеэр
Оуэнс тайзны ард яагаад уурласнаа Surface сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Түүний хэлснээр тайзан дээрх өдөөн хатгасан зүйлийг хараад тэр бараг л галзуурахаа шахаж, маш их балмагдсан гэнэ.
“Би маш ууртай байсан. Миний толгойд тэр үед “Энэ чинь миний шоу, чи бүгдийг баллачихлаа!” гэсэн бодол л төрсөн. Би яагаад загвар өмсөгчийг цохисон бэ? Яагаад гэвэл түүний хийсэн аймшигт зүйл нь миний шоуны нэг хэсэг биш гэдгийг харуулах гэж. Миний төлөвлөгөөнд хэн нэгнийг алах уриалга багтаагүй байсныг би хүмүүст ойлгуулах хэрэгтэй байсан. Миний хийдэг бүхэн хүчирхийлэл ба айлган сүрдүүлэх сэдэвтэй огтхон ч хамааралгүй. Жера энэ үйлдлээрээ өөрийгөө л хөөдсөн хэрэг гэхээс өөр хэлэх зүйл алга” хэмээн Оуэнс ярьжээ.