Хайх

Кутюр долоо хоногийн эргэн тойронд: Кутюр гараагаа хийсэн Кайя, охиныхоо хамтаар алхсан Коко, хувцасны асуудалтай тулгарсан Белла

Кутюр долоо хоногийн эргэн тойронд: Кутюр гараагаа хийсэн Кайя, охиныхоо хамтаар алхсан Коко, хувцасны асуудалтай тулгарсан Белла

Text: Buro.Mongolia


Хавар-зун 2018 улирлын Парисын кутюр загварын долоо хоног хамгийн сүүлийн хоног дээрээ явж байна. Ердөө дөрвөн хоног үргэлжилсэн энэхүү арга хэмжээний үеэр олон сонирхолтой зүйлс тохиож амжлаа.

Кайя Гербер анх удаа Парисын кутюр загварын долоо хоногт оролцлоо

Өнгөрсөн оны есдүгээр сард 16 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн даруйдаа загварын тайзны гараагаа хийсэн Кайя Гербер саяхан анх удаагаа Парисын кутюр загварын долоо хоногт оролцлоо. Тэрээр Chanel-ийн кутюр загварын шоун дээр өдөөр чимэглэгдсэн нунтаг ягаан өнгийн даашинз болон ижил өнгийн түрийтэй гутал өмсөн алхсан байгаа.



Белла Хадид Alexandre Vauthier ордны шоуг хаан алхахдаа хувцасны асуудалтай тулгарлаа

Белла Хадид кутюр загварын долоо хоногийн үеэр Alexandre Vauthier ордны шоуг нээж, бас хааж алхах хүндэт эрхийг хүлээн авсан. Хаалтын алхаагаа хийж байх үед Беллагийн хар өнгийн топ бага зэрэг доошилсон ч, тэрээр уг асуудлыг үл тоон өөртөө итгэлтэйгээр алхаагаа дуусгасан юм.



Коко Роша хоёр настай охиныхоо хамтаар Jean Paul Gaultier ордны тайзнаа гарлаа

Канадын супермодель Коко Роша өөрийн хоёр настай охин Иони Жеймс Конраны хамтаар Jean Paul Gaultier ордны тайзнаа алхсан нь кутюр загварын долоо хоногийн хамгийн өхөөрдөм, сэтгэл догдлом мөчөөр тодорлоо. Ээж, охин хоёр гар гараа хөтлөлцөн мөсөн цэнхэр өнгийн ижил даашинзтай гарч ирсэн бөгөөд энэхүү алхааныхаа төгсгөлд хэд хэдэн загварын поз авсан нь бүр ч хайр хүргэм байлаа.

цааш үзэх