Louis Vuitton брэндийн Spirit of Travel -ын сурталчилгааны зураг гарлаа
Цөл дэх загварын баян бүрд
Алисия Викандер ба Мишель Уильямс гэх залуу жүжигчид болон Louis Vuitton загварын ордны урлагийн тэнгэр бүсгүйчүүд шинэ аяллын цуглуулгад орсон аксесуаруудын хамтаар аялалд гарлаа
Spirit of Travel Louis Vuitton-ы шинэ сурталчилгаа болгон биднийг Өмнөд Африк, Энэтхэг эсвэл Карибын тэнгисийн эрэг зэрэг сонирхолтой газрууд уруу аваачдаг билээ. Харин энэ удаад шинэ гол дүрийн баатрууд болох Мишель Уильямс ба Алисия Викандер нар аяллын цуглуулганаас хувцаслаж, шинэ Capucines бас Twist цүнхнүүд барьснаар элсэн цөлийн уудам талаар аялж байна.
Шинэ сурталчилгаанд Louis Vuitton брэндийн гялалзсан хоёр од нэгэн зэрэг тоглосон нь хамгийн ихээр сонирхол татлаа. Николя Жескьерийн урлагийн тэнгэр болсон жүжигчин Алисия Викандер мөн нэг биш удаа тус брэндийн цүнхний нүүр царайгаар тодорсон жүжигчин Мишель Уильямс нарыг "оддын" баг хэмээн нэрлэж байна. Тэдний шинэ уран бүтээлийг сонирхоцгооё.