Хайх

Love Advent: Рокигийн дүрд хувирсан Кендалл Женнер, дотуур хувцастай балет бүжиглэх Слик Вудс

Love Advent: Рокигийн дүрд хувирсан Кендалл Женнер, дотуур хувцастай балет бүжиглэх Слик Вудс

Зул сарын хуанлигийн дөрөв ба тав дахь өдрүүд

Text: Buro.Mongolia


Love сэтгүүлийн зул сарын халуухан хуанли үргэлжилсээр байна. Дөрөв дэх өдрийн гол дүрээр загвар өмсөгч Кендалл Женнер тодорсон бөгөөд тэрээр алдарт Роки Балбоагийн дүрд хувиран боксоор хичээллэх ур чадвараа гайхууллаа.

"Хүчирхэг эмэгтэй ба спорт" гэх сэдвийн доор явагдаж буй энэ жилийн хуанли дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан бүсгүйчүүдийг хүчирхэг талаас нь харуулж буйгаараа онцлог болж байгаа юм. Үүний дагуу adidas брэндийн хослол өмссөн Кендалл түүхий өндөг уусны дараагаар боксийн дэвжээн дээр гарч, богино хэмжээний дасгал хийх болно. Нэг гарын цохилт хийж, суниаж, дээсээр үсрэх Кендалл танд тайзан дээр алхсанаасаа ч илүү үзэсгэлэнтэй харагдана гэдэгт итгэлтэй байна.

Харин тав дахь өдрийн бичлэгт өвөрмөц дүр төрхөөрөө алдаршсан, "cool модель" гэгддэг Слик Вудс оролцжээ. Дуучин Рианнагийн Fenty брэндийн нүүр царайгаар сонгогдож, япон ба америкийн Vogue сэтгүүлийн нүүр дээр гарч байсан Слик Вудс хагас гэрэлтэх торон дотуур хувцас өмсөн балет бүжгийн хөдөлгөөнүүд хийж буйгаар гарна.

цааш үзэх