Хайх

Love сэтгүүлийн 2016 оны зул сарын хуанлид орчин цагийн хамгийн тачаангуй бүсгүйчүүд цугларлаа

Love сэтгүүлийн 2016 оны зул сарын хуанлид орчин цагийн хамгийн тачаангуй бүсгүйчүүд цугларлаа

Бүгд нэг доор

Text: Ө.Тодгэрэл


Жил бүрийн арван хоёрдугаар сарын 1-нд Love сэтгүүл зул сар хүртэлх өдөр хоног тоолох зориулалттай хуанли гаргадаг уламжлалтай. Тэд тухайн үеийнхээ хамгийн алдартай ба үзэсгэлэнтэй загвар өмсөгчдийг цуглуулж, тачаангуй зураг авалт хийдэг юм. Харин 2016 оны цагалбар урьд өмнөх жилүүдээс хамгийн халуухан нь болох төлөвтэй байна

Арванхоёрдугаар сарын 1-н болоход буюу Love сэтгүүлийн ээлжит зул сарын хуанли нээлтээ хийхэд нэгхэн хоног үлдлээ. Сэтгүүлийн хамт олон энэ жил орчин цагийн хамгийн шилдэг загвар өмсөгчдийг нэг доор цуглуулснаар биднийг алмайруулах зорилготой байна.

Тус цагалбарын албан ёсны трейлер өчигдөр цахим сүлжээгээр цацагдсан бөгөөд уг богино хэмжээний бичлэгээс бид хангалттай мэдээлэл авж чадлаа. Юуны түрүүнд энэ жилийн зураг авалтад бидний хайртай бүх л моделиуд оролцсон харагдана. Тодруулбал Кендалл Женнер, Эмили Ратаковски, Тейлор Хилл, Хейли Болдуин, Ханна Фергусон, Даутцен Крус, Нина Агдал, Эльса Хоск, Жасмин Сандерс, Шанина Шейк, Жордан Данн, Стелла Максвелл, Сара Сампайо, Жоан Смоллс ба София Ричи нар 2016 оны цагалбарыг чимэх болно.

Зураг авалтыг урьд өмнө нь Beyonce, Missy Elliott ба The Notorious B.I.G гэх зэрэг уран бүтээлчдийн хөгжмийн клип дээр ажиллаж байсан туршлагатай найруулагч Хайп Уильямс авсан байна.

Дээр дурдсан моделиудаас гадна энэ жилийн календарьт мөн Жижи ба Белла Хадид, Ким Кардашьян, Алессандра Амбросио, Барбара Палвин, Пэрис Хилтон, Криси Тейген нар оролцох магадлалтай байна.

цааш үзэх