Хайх

LVMH ба Kering группууд насанд хүрээгүй болон хэт туранхай моделиудыг хориглосон шинэ дүрэм гаргалаа

LVMH ба Kering группууд насанд хүрээгүй болон хэт туранхай моделиудыг хориглосон шинэ дүрэм гаргалаа

0 хэмжээтэй моделиудыг хориглож байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Загварын салбарын хамгийн том хоёр групп хүчээ нэгтгэн загвар өмсөгчдийн ажиллах нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор дорвитой шийдвэрүүд гаргаж эхэллээ. Нью-Йоркийн загварын долоо хоног албан ёсоор эхэлсэн энэ үед Kering ба LVMH группууд моделиудын эрүүл мэнд ба эрхийг хамгаалж, нэгэн шинэ дүрэм баталлаа.

Шинэ дүрмийн дагуу эмэгтэй загвар өмсөгчдийн хувцасны хэмжээ АНУ-ын хэмжүүрийн дагуу хамгийн багадаа 2 ба түүнээс дээш байх учиртай бөгөөд 0 хэмжээтэй моделиуд Kering ба LVMH группуудын эзэмшил доорх брэндүүдтэй хамтран ажиллах эрхгүй болж байгаа юм. Биеийн хэмжээ, жингээс гадна энэхүү дүрэм нь мөн загар өмсөгчдийн насны заалтад хязгаар тавьж байна. Тодруулбал 16-гаас доош насны моделиуд загварын шоу болон зураг авалтуудад оролцох эрхгүй боллоо. Мөн 16-18 насны охид оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл ямар нэгэн ажилд хамрагдаж болохгүй бөгөөд заавал эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн ханалт доор байх ёстой юм.

Түүнээс гадна Kering ба LVMH группууд зөвхөн эрүүл мэндийн бичиг олгосон загвар өмсөгчидтэй хамтран ажиллах болно. Тэд мөн ажлын цагуудаар үргэлж сэтгэл зүйч эсвэл мэдрэлийн эмч байлгах болно гэж мэдэгджээ.

Тэгэхээр энэ улирлаас эхлэн Kering-ийн эзэмшилд байдаг Gucci, Saint Laurent, Balenciaga, Stella McCartney болон бусад брэндүүд, мөн LVMH-ийн Louis Vuitton, Christian Dior Couture, Céline, Marc Jacobs болон бусад олон загварын ордод энэ дүрмийг баримтлах юм.

цааш үзэх