Люк ба Люси Мейер нар Jil Sander-ын бүтээлч захирлаар томилогдлоо
Брэнд албан ёсны мэдэгдэл хийлээ
Люк ба Люси Мейер нар Jil Sander брэндийг удирдана гэх цуурхал батлагдлаа. Албан ёсны мэдэгдлийг брэндийн гүйцэтгэх захирал Алессандро Беттари хийжээ. Түүний хэлж буйгаар дизайнерууд загварын ордны эрэгтэй ба эмэгтэй хувцсыг бүхэлд нь хариуцан ажиллах гэнэ.
Сануулж хэлэхэд энэ оны гуравдугаар сард бүтээлч захирал Родольфо Пальялунга брэндийг орхисон байгаа.
Люк Мейерт өөрийн нэрийн ОАМС гэх эрэгтэй хувцасны марк бий. Харин Люси Мейер урьд өмнө нь Серж Руфьегийн хамтаар Dior ордонд ажиллаж байсан туршлагатай.