Мөрөөдлийн зүйл: Рианнагийн урласан Fenty x Puma малгайтай цамц
Шинэлэг шийдэлтэй
Сүүлийн үеийн хамгийн томоохон чиг хандлагуудын нэг болох гудамжны өнгө аястай спорт хэв маяг Fenty x Puma малгайтай цамцнаас илэрнэ
Рианна Puma-гийн бүтээлч захирлаар тодорсноос хойш хүн бүр брэндийн тухай ярьж, компанийн борлуулалт эрчимтэй өсөх болсон. Дуучин бүсгүй Puma брэндэд зориулсан цуглуулгадаа өөрийнхөө зоригтой бас этгээд хувийн стилиэ тусгадаг нь хэрэглэгчдэд маш ихээр таалагдаж байгаа.
Рианнагийн танилцуулсан энгэр дээрээ үдээстэй малгайтай цамц нь намар-өвөл 2016 улирлын Fenty x Puma цуглуулгын хамгийн хүсэмжит загвараар нэрлэгдээд байна. Оросын "It girl" Елена Перминовагийн сэтгэлийг аль хэдийнэ булаасан уг загвар Puma-гийн албан ёсны дэлгүүрүүдээр худалдаалагдаад эхэлсэн тул та өөрийн болгохыг хүсвэл яаравчлаарай.