Хайх

Мария Грация Кьюри Dior-ыг удирдана

Мария Грация Кьюри Dior-ыг удирдана

Цуурхал тарж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Dior Раф Симонсыг орлох хүн олсон бололтой. Тодруулбал, долоодугаар сард болох кутюр загварын шоуны дараа Dior-ын шинэ бүтээлч захирлын нэрийг албан ёсоор зарлана гэжээ. Харин энэхүү албан тушаалд Мария Грация Кьюри сонгогдсон байна

Өчигдөр Business of Fashion сайтын мэдээллэснээр LVMH группын удирдлагууд Dior-ын бүтээлч захирлын албан тушаалд яг тохирох хүнийг олсон гэнэ. Хэдийгээр энэхүү мэдээлэл нь одоогийн байдлаар цуурхал гэж байгаа боловч нэрийг нь зарлаагүй маш ойрын хоёр ч эх сурвалжаас ирсэн гэжээ. Уг албан тушаалд 2007 оноос эхлэн Пьерпаоло Пиччолигийн хамтаар Valentino-г тэргүүлж байгаа Мария Грация Кьюриг сонгоод байгаа юм. Тэдний удирдлага дор Италийн загварын ордон борлуулалтаа өсгөж, хэв маягаа өөрчилснөөр тансаг зэрэглэлийн брэндүүд дундаас хамгийн романтик, үлгэрийн гэмээр хэв маягтай болсон билээ.

Харин энэхүү мэдээллийг долоодугаар сард болох кутюр загварын долоо хоногийн дараа албан ёсоор зарлана хэмээн яригдаж байна. Бид тус мэдээллийг үнэн байгаасай гэж үнэхээр найдаж байна. Учир нь бүтээлч захиралгүй гаргасан Dior-ын шинэ цуглуулгыг нь амжилттай гэж хэлэхэд хэцүү юм. Үүнээс гадна, хэрэв Мария Грация Кьюри үнэхээр сонгогдвол Dior загварын ордныг түүхэнд анх удаа эмэгтэй хүн удирдах болно.

цааш үзэх