Хайх

Michael Kors алдарт гутлын брэнд Jimmy Choo-г $1.35 тэрбумаар худалдан авлаа

Michael Kors алдарт гутлын брэнд Jimmy Choo-г $1.35 тэрбумаар худалдан авлаа

Том зорилгын төлөөх жижиг алхмууд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Michael Kors тансаг зэрэглэлийн гутал санал болгодог Jimmy Choo брэндийг 1.35 тэрбум доллараар худалдан авч байна. The New York Times сонины үзэж буйгаар энэхүү шийдвэр нь дундаас дээш зэрэглэлийн ангилалд хамрагддаг брэндүүдийн борлуулалт сүүлийн жилүүдэд эрс буурсантай холбоотой аж. Онлайн худалдаа, дундаас доош ангиллын бүтээгдэхүүний борлуулалт, тэр ч бүү хэл Gucci гэх зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд эрчимтэй өсөж байгаа энэ үед Michael Kors болон бусад "боломжийн үнэтэй тансаг зэрэглэлийн зах зээл" дахь брэндүүд асуудалтай тулгарч байна. Энэ дашрамд дурдахад саяхан Coach брэнд ижил төрлийн алхам хийж, өөрийн өрсөлдөгч Kate Spade-ийг худалдан авсан байгаа. Дээрх брэндүүдийн энэ үйлдэл нь Kering ба LVMH-ийн хэмжээнд хүрэхүйц АНУ дахь анхны загварын группийг үүсгэх зорилготой юм.

Юутай ч энэхүү өөрчлөлт нь Jimmy Choo брэндийн өдөр тутмын үйл ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэнэ. Брэндийн гүйцэтгэх захирал Пьер Дени болон бусад ажилчид бүгд өөрсдийн албан тушаалаа хадгалан үлдэх болно.

Michael Kors алдарт гутлын брэнд Jimmy Choo-г $1.35 тэрбумаар худалдан авлаа (фото 1)

цааш үзэх