Хайх

Michel & Amazonka брэндийн нүүр царай болж, загварын тайзнаа алхахыг хүсэж байна уу?

Michel & Amazonka брэндийн нүүр царай болж, загварын тайзнаа алхахыг хүсэж байна уу?

Эмэгтэй загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт эхэллээ

Text: Buro.Mongolia


Michel & Amazonka брэндийн хамт олон цоо шинэ дүр төрх хайж байна. Хэрэв та 175 см-аас дээш өндөртэй, зөв төрхтэй, тайзны алхаа сайтай, хөдөлмөрч, тууштай, зорилготой залуу бүсгүй бол өөрийгөө сориод үзээрэй. Michel & Amazonka эдгээр шаардлагуудыг хангасан эмэгтэй загвар өмсөгчдөөс брэндийн нүүр царай болох, загварын тайзнаа алхах моделиудыг сонгож авах болно.

Дашрамд дурдахад та дээрх шаардлагуудыг хангасан тохиолдолд заавал туршлагатай, мэргэжлийн загвар өмсөгч байх албагүй ба зөвхөн таны хөдөлмөрч зан чанар л загварын тайзнаа гарах эсэхийг шийднэ. Мөн та анкет бөглөхдөө нүүр будалт хийгээгүй, аль болох байгалийн төрхөө харуулсан зураг илгээхийг бид зөвлөж байна. 

Сонгон шалгаруулалт 2019 оны нэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ. Aнхан шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн загвар өмсөгчдийг нэгдсэн шалгаруулалтад дуудах болно. Та энэхүү холбоосоор орж, дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэх боломжтой. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх