Хайх

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа

Mikoto бутикт болсон арга хэмжээ

Text: Ө.Тодгэрэл


Цахирмаа цэцэгс, амтат макарон, Сингапураас уригдан ирсэн загварын зураач, мөн дэлхийд үнэтэй Акоя сувднууд. Бүсгүй хүнд өөр юу хэрэгтэй гэж?

"Сайхан орчинд, сайхан зүйлс харж сэтгэлээ сэргээлээ, баярлалаа" хэмээн гартаа MIKOTO брэндийн тор барин, хүзүүгээ гэрэлтсэн Акоя сувдаар чимсэн нэгэн эрхэм үйлчлүүлэгч өчигдрийн арга хэмжээнээс инээмсэглэн гарч ирсэн юм. Тавдугаар сарын 31-ний тогтуун үдэш хот бужигнаж байх зуур Жаргалан хотхоны урдах Махатма Гандигийн хөшөөний чанх өмнө нь байрладаг MIKOTO бутикд үзэсгэлэнт бүсгүйчүүд хуран цугларч, цагийг тааламжтай өнгөрүүллээ. Тэд бүхэлдээ цахирмаа цэцэгсээр чимэглэгдсэн, амарлингуй орчинд модерн стилийн хөнгөн хэмнэлтэй хөгжмийн аялгуунд, оргилуун дарс шимэн макарон амтлах зуураа Акоя гэх нэгэн онцгой сувдтай танилцсан юм. Сувд гэдэг зүйл өөрөө "амьд үнэт чулуу" гэдэг утгаараа ариун гэгээн байдлын бэлгэдэл болдог учир бутикийн орчин ч бас ийнхүү эерэг, гэгээлэг уур амьсгал мэдрүүлэх нь шилэн хоргонд дэлгэгдсэн сувдан эдлэлүүдийн үнэ цэнийг улам бүр тодотгох гэлтэй. Мөн арга хэмжээнд Сингапур улсаас тусгайлан уригдсан чадварлаг загварын зураач Чан Клэйрин зочдыг газар дээр нь дүрслэн зурж байсан нь үдшийн бас нэгэн мартагдашгүй мөч боллоо.

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 1)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 2)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 3)


Мэдээж MIKOTO брэндийн Акоя сувдны гайхамшгийг дэлгүүр дээр нь биечлэн ирж, нүдээрээ харан гараараа тэмтэрсний эцэст л ойлгох боломжтой хэдий ч бид энэхүү сувдны содон мөн чанарыг үгээр илэрхийлэх гэж оролдоё.

Японы далайн гүнээс олддог Акоя нь сувдны төрлүүд дотроо өөрийн өөгүй бөөрөнхий хэлбэр, гялбаалаг байдлаараа дэлхийд алдаршсан, сувдны чанарын дээд хэмжүүрийг тогтоосон амьд чулуу юм. Олон арван жилийн түүхтэй Акояг сонгодог сувд хэмээн зүй ёсоор тооцдог. Өнгөцхөн харахад Акоя нь цэнгэг усны сувдтай төстэй байж болзошгүй ч, ердөө хэдхэн хормын турш ойроос ажиглахад энэ сувд нь тэс ондоо түвшний чанар илтгэж буй нь илт болно. Ийм ч учраас MIKOTO брэндийн ихэнх үйлчлүүлэгчид Акоя сувдыг анх зүүж үзэн, гайхамшгийг нь мэдэрсний дараагаар өөр сувд хэрэглэж чадахгүй болох нь элбэг.

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 4)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 5)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 6)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 7)

Бүх зүйл олширсон өнөө үед аливаа чанартай бүхэн тунаж үлддэгийн адил MIKOTO брэндийн санал болгодог Акоя сувд ч бас өөрийн үнэ цэнийг бидэнд таниулсаар байна. Энэхүү сувдны ер бусын солонгорон гялалзах чадвар бүсгүй хүний гоо үзэсгэлэнг дотроос нь гэрэлтүүлэх мэт эерэг энерги цацруулж, дэгжин хэв байдал үүсгэдэг болохыг бид арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдоос харсан юм. Эмэгтэй бүрд зайлшгүй байх хэрэгтэй шигтгэдэг сувдан ээмгээс эхлээд цагаан ба шар алттай хосолсон орчин үеийн хийцтэй хүзүүний зүүлт, төрөл бүрээр нь давхарлан зүүж болох бөгж, мөн Коко Шанелийг санагдуулам тансаг шийдэлтэй олон давхар зүүлт гээд бутикд танилцуулагдсан үнэт эдлэлүүд дундаас эмэгтэй бүр өөрт таалагдсан зүйлийг олон, сэтгэл хангалуун худалдан авалт хийж байлаа.

MIKOTO брэнд бол Япон улсын засгийн газрын олгосон "Japan Brand" сертификаттайгаар үүссэн, тус улсын үндэсний брэндинг, стратегийн хүрээнд хэрэгжиж буй төсөл бөгөөд эхний улс нь Монгол юм. Тиймдээ ч арилжааны бодлого нь бусад компаниудаас ялгарч өндөр зэрэглэлийн сувдыг таатай үнээр санал болгодог нь энэ аж.

MIKOTO бутикд зохиогдсон энэхүү баярын арга хэмжээ зургаадугаар сарын 2, 3 ба 4-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сувдан үнэт эдлэлүүд 30%-ийн хямдралтай байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 8)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 9)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 10)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 11)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 12)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 13)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 14)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 15)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 16)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 17)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 18)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 19)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 20)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 21)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 22)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 23)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 24)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 25)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 26)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 27)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 28)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 29)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 30)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 31)

MIKOTO сувдны гайхамшгийг мэдрэхээр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларлаа (фото 32)

MIKOTO Mongolia

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, М.Ганди гудамж, Нархан хотхон 61-2
Утас: 88013575, 99994599

Албан ёсны вебсайт www.mikoto.mn
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх