Милан хот селфи савааг албан ёсоор хорилоо
Селфи зургаа дарахын оронд бодит харилцаа үүсгэцгээе
Италийн загварын долоо хоног уруу зүглэхээр шийдсэн хүмүүс энэхүү мэдээллийг анхааралдаа аваарай. Хэрвээ та хувцаслалтынхаа зургийг селфи саваагаар авахыг төлөвлөж байсан бол одооноос эхлэн зөвхөн street style зурагчдын дуранд өртөхөөс өөр найдлагагүй боллоо. The Local хэвлэлийн мэдээллэснээр Милан хот зуны саруудад олон нийтийн газар селфи саваа ашиглахыг албан ёсоор хоригложээ. Нийгмийн бус зан байдлыг багасгах үүднээс санаачилсан энэхүү хориг нь долоодугаар сарын 14-нөөс хэрэгжиж эхэлсэн байна.
Милан хот мөн зуны саруудад хог хаягдлыг багасгах зорилгоор олон нийтийн газар лааз, шилэн лонх ба сав барих, хаях, газар үлдээхийг хориглож, хүнсний ачааны машинуудын үйл ажиллагааг зогсоосон байна. Piazza XXIV Maggio, Gorizia Avenue, Via Codara, Cantore Square ба Gabriele D'Annunzio Avenue өргөн чөлөөнүүдэд хамрагдах энэ дүрмийг хотын оршин суугчид ба жуулчид баримтлах шаардлагатай юм.
Миланаас гадна селфи саваанд үгүй гэж хэлсэн олон газар бий. Тодруулбал энэхүү хэрэгслийг Ватикан, Испани улсын Памплона хот, Саудын Арабын Мекка хот, Амстердамын Ван Гогын музей, Ану-ын Тахо нуур, Диснейленд ба Бээжингийн Хориотой хотод ашиглаж болохгүй юм. Мөн Өмнөд Солонгост селфи саваа нь хууль бус хэрэгсэлд тооцогддог байна.