Хайх

#MNTM: Үзэсгэлэнт долоон гүнж

#MNTM: Үзэсгэлэнт долоон гүнж

Дэмжиж байгаа хүндээ саналаа өгөөрэй!

Text: Buro.Mongolia


Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн 11 дэх дугаарт үзэсгэлэнт долоон бүсгүй үлдээд байна. Тэд дорно зүгийн баян тансаг, сэтгэл хангалуун байдлын таних тэмдэг болсон хивсний сурталчилгааны зураг авалтаар эртний үзэсгэлэнт гүнж нар ямар харагддаг байсныг бидэнд үзүүллээ

Монголын дараагийн топ моделийг тодруулах реалити шоу нэвтрүүлэгт түрүүлсэн оролцогчийн хувьд дэлхийн загварын ертөнцөд хөл тавих нь хамгийн том боломж юм. Үүнд зориулж цорын ганц ялагч Сингапурын Looque агентлагтай хоёр жилийн гэрээ хийх шагналыг зохион байгуулагчид амлаад байгаа билээ. Тиймээс тэдэнд бусдын сэтгэлийг татах өөрийн болоод үндэсний өвөрмөц онцлог заавал байх ёстой.

Харин бид оролцогчдын тэрхүү сэтгэл татам, үзэсгэлэнтэй төрхийг Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн арваннэг дэх дугаараас харлаа. Эрдэнэт хивсээр чимсэн орд харш мэт өргөөнд тэд ноолууран шаалийг даашинз мэт нөмөрч зургаа авахуулснаар яг л эртний монгол хатад, гүнж нар шиг эрх чөлөөтэй хэрнээ дур булаам гарчээ. Нэгэн цагт өрнө, дорныг нэгтгэн тархсан монголчууд эдийн дээдийг хэрэглэж, эрдмийн дээдээр хүмүүждэг байсан тул бүх зүйлд сэтгэл хангалуун, өөрийнхөө байж чаддаг байсан билээ. Тэгвэл бид орчин үед аль ч талаас нь харсан монгол хэрнээ шинэлэг, сайхан төрх бүтээж чадна гэдгийг шилдэг долоон оролцогчийн зургууд харууллаа. Харин танд хэнийх нь зураг илүү их таалагдаж байна вэ?

 

М.Анхбаяр
Санал өгөх
М.Анхбаяр
Ю.Балжидмаа
Санал өгөх
Ю.Балжидмаа
Г.Ижилцэцэг
Санал өгөх
Г.Ижилцэцэг
Э.Оюунбилэг
Санал өгөх
Э.Оюунбилэг
Б.Цэрэндолгор
Санал өгөх
Б.Цэрэндолгор
Б.Бат-Оюун
Санал өгөх
Б.Бат-Оюун
Т.Номин-Эрдэнэ
Санал өгөх
Т.Номин-Эрдэнэ

цааш үзэх