Хайх

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Арванхоёр дах дугаарт

Text: Ө.Тодгэрэл


Mongolia’s Next Top Model шоу нэвтрүүлгийн ээлжит дугаар бүрийг тэсэн ядан хүлээдэг үзэгчид бидний хувьд оролцогч охидын өрсөлдөөнөөс гадна шүүгчдийн хувиралт их сонирхолтой байдаг. Харин арванхоёрдугаар дугаарт тэд ямар сонголт хийв?

Монголын загварын ертөнцийн шилдгийн шилдгүүдийг нэгтгэж чадсан Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын бас нэгэн нэр хүндтэй дизайнер зочин шүүгчээр уригдан ирлээ. Тэгэхээр Monalun брэндийн үүсгэн байгуулагч Б.Номунгэрэл болон үндсэн шүүгчид Нора Дагва, М.Оргил ба Т.Нансалмаа нар ямар төрх бүрдүүлснийг дэлгэрэнгүй шинжицгээе.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 1)

Шүүгч Т.Нансалмаа биднийг бас нэгэн хээнцэр загвараар гайхшрууллаа. Monalun брэндийн алтан материалаар доторлосон, бэлхүүс тодотгосон энэхүү бага зэрэг дэрвэгэр хормойтой даашинз түүний тансаг мэдрэмжийг илтгэж байлаа. Мөн ямар ч хувцастай сайхан зохидог Mikoto брэндийн сувдан гоёл чимэглэл Т.Нансалмаагийн гадаад болон дотоод гоо үзэсгэлэнг улам тодотгож байх шиг харагдана.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 2)

Шүүгч, хөтлөгч Нора Дагва дугаар бүрт зоригтой алхам хийж, үзэгчид бидний нүдийг баясгадаг. Өмнөх арваннэгэн дугаарт бүгдэд нь өөр төрх бүрдүүлж чадсан тэрбээр энэ удаад өдөөр хийгдсэн өвөрмөц юбка ба богино топ сонгож, Angelina Voloshina-гийн үслэг оруулгатай туфлиэр хувцаслалтаа гүйцээсэн байлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 3)

Өөдрөг уур амьсгалтай, өнгөлөг, этгээд хувцаснуудаараа дамжуулан өөртөө итгэлтэй, зорилготой бас хүчирхэг бүсгүйг дүрслэхийг хүсдэг Монголын чадварлаг дизайнер Б.Номунгэрэл өнөөдрийн зочин шүүгчээр уригдан ирлээ. Нэвтрүүлгийн туршид үндсэн шүүгчдийн гангараа болсон олон гайхалтай загваруудыг урласан дизайнер энэ удаад өөрийн Monalun брэндийн хамба хилэн материалтай, цацган оруулгатай, орчин үеийн чиг хандлага бүхий загварлаг даашинзаар гоёжээ. Б.Номунгэрэлийн эрч хүч зурагтын цаанаас ч хүртэл мэдрэгдэж байгаа биз?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 4)

Шүүгч М.Оргил арванхоёр дах дугаарын шүүлтэнд зориулж L'Uomo брэндийн ил халаастай, цайвар өнгийн пиджак сонгосон байлаа. Үргэлж биед төгс суусан, загварлаг хувцаснуудаар гангардаг тэрбээр эрэгтэй хүний сонгодог стилийн үлгэр жишээ болсон хэвээр байна.

цааш үзэх