Хайх

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Найм дах дугаарт

Text: Ө.Тодгэрэл


Дугаар бүрт шинэлэг сонголт хийдэг Mongolia’s Next Top Model-ийн шүүгчид энэ удаад биднийг ямар дүр төрхөөр гайхшруулсныг дэлгэрэнгүй харцгаая

Монголчуудын хайрыг татаж чадсан Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн найм дах дугаар дөнгөж сая үзэгчдийн хүртээл боллоо. Үндсэн шүүгч Т.Нансалмаа, М.Оргил, Нора Дагва болон зочин шүүгчээр уригдан ажилласан дизайнер М.Цолмандах нарын энэ дугаарын загварын сонголт танд таалагдсан уу? 

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 1)

Шүүгч, хөтлөгч Норагийн даашинз Michel & Amazonka маркийнх байсныг та анх хараад л мэдсэн байх. Эгч дүү дизайнерын бэлгэ тэмдэг болсон гялалзсан хатгамалтай хээ хаанаас ч харсан танигдахаар болжээ. Өвдөг давсан урттай улаан өнгийн даашинзад хамба хилэн материал, мөр ил гарсан элемент гээд энэ улирлын гол чиг хандлагууд цугларсан байна. Angelina Voloshina маркийн өндөр өсгийт дээр алхах Нораг "тансаг" гэх үг тодорхойлж байлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 2)

Нэвтрүүлэг эхэлснээс хойш шүүгч М.Оргил өөрийн сонгодог маягийн "дэнди" стилиэр алдаршаад байна. Түүний сонгосон L'Uomo маркийн дөрвөлжин хээтэй саарал хослол хүйтний улиралд төгс зохицохын зэрэгцээ мөн их нарийн мэдрэмжтэй, дэгжин төрх бүрдүүлж байлаа. М.Оргил түүнчлэн Premier Tailor брэндийн зангиа ба энгэрийн алчуурын тусламжтайгаар хослолдоо өнгө нэмжээ.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 3)

Шүүгч Т.Нансалмаа өмнөх дугааруудад ихэвчлэн эмэгтэйлэг даашинзаар гангардаг байсан бол, энэ удаад тэрбээр Versace Collection-ы од хэлбэрийн алтлаг детальтай богино пиджак өмсөж, өөрийн эрч хүчтэй, орчин үеийн, загварлаг дүр төрхийг харууллаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 4)

Зочин шүүгчээр уригдан ирсэн хүндэт дизайнер М.Цолмандах өөрийн үүсгэн байгуулсан Tsolo Munkh брэндийн авангард загвараар гоёж, зураг авалтын талбар дээр цоо шинэ, өвөрмөц урлагийн ертөнц бий болголоо. Түүний урладаг загварууд high fashion ба монгол уур амьсгал нэгэн зэрэг агуулдаг нь үнэхээр сонирхолтой харагдана.

цааш үзэх