Хайх

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Тавдугаар дугаарт

Text: Ө.Тодгэрэл


Усан доторх зураг авалтаар олны сэтгэлд хоногшсон Mongolia’s Next Top Model шоу нэвтрүүлгийн тавдугаар дугаарт шүүгчид юу өмссөнийг хамтдаа харцгаая

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн дугаар бүрийг тэсэн ядан хүлээж байна уу? Оролцогч охид ба шүүгчид нэг л дотно мэдрэмж төрүүлж, хайр хүргээд байна уу? Тийм ээ, бид ч бас тантай адил уг нэвтрүүлэгт өөрийн эрхгүй татагдаж байна. Охидын хоорондын өрсөлдөөнөөс гадна шүүгчдийн шинэ дүр төрхийг олж харахыг хүсдэг үзэгчид бид дугаар бүрийг сайтар ажиглаж, деталь бүрийг анзаарч байгаа. Тэгэхээр өнгөрсөн ням гарагт олны хүртээл болсон тав дах дугаарт үндсэн шүүгч Нора Дагва, Т.Нансалмаа, М.Оргил болон зочин шүүгч О.Анхбаяр нар хэрхэн хувцасласан байв?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 1)

Шүүгч, хөтлөгч Нора энэ удаад Michel & Amazonka маркийн гар хатгамлаар баялаг, хар торон даашинз ба үсний аксесуараар гоёж, яг л ойн шидэт дагина шиг харагдаж байлаа. Хэрвээ та анзаарсан бол Норагийн үс дахин нэг удаа өөрчлөгдсөн байгаа. Урт долгионтой үс түүнийг нууцлаг төрхтэй болгож, хувцаслалттай нь төгс зохицжээ.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 2)

Шүүгч М.Оргилын сэтгэл булаам сонгодог хувцаслалт нэвтрүүлгийн хамтрагч L'Uomo брэндийн загваруудаар үргэлжилсээр байна. Тав дах дугаарт тэрбээр цэнхэр-ягаан өнгийн давхар энгэртэй пиджак дотор хөх өнгийн захтай цамц өмсөж, саарал брюк өмдтэй хослуулсан байлаа. М.Оргил мөн Premier Tailor брэндийн энгэрийн алчуур зүүж, жинхэнэ жентльмен дүр төрхөө тодотгожээ.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 3)

Шүүгч Т.Нансалмаад цагаан өнгө яасан сайхан зохио вэ? Monalun брэндийн бага зэрэг дэрэвгэр хормойтой, хар эмжээртэй, цагаан даашинз өмссөн тэрбээр уян зөөлөн, эмэгтэйлэг харагдаж, дотроосоо гэрэлтэж байлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 4)

Зочин шүүгчээр уригдан ирсэн О.Анхбаяр өөрийн үүсгэн байгуулсан S.M.O.K брэндийн #Ulaanbaatar бичигтэй даавуун цамцыг өмсөж, орчин үеийн залуусын их хотын уур амьсгалтай минимал дүр төрх гаргасан байлаа.

цааш үзэх