Хайх

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Арваннэг дэх дугаарт

Text: Ө.Тодгэрэл


Өчигдрийн дугаарт хүндэт шүүгчид хэнийг ч хасалгүй үзэгчид биднийг баярлуулсан бол, өнөөдрийн дугаарт оролцогч охидын тоо нэгээр цөөрч, гунигтай уур амьсгал бүрдлээ. Тэгэхээр энэхүү хүндхэн шийдвэрийг гаргасан нэвтрүүлгийн шүүгчид энэ удаад хэрхэн хувцасласан байв?

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн арваннэг дэх дугаарт үндсэн шүүгч М.Оргил, Т.Нансалмаа, Нора Дагва болон зочин шүүгчээр уригдсан Д.Пүрэвсүрэн нар ямар төрх бүрдүүлснийг доороос дэлгэрэнгүй харцгаая.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 1)

Шүүгч М.Оргил энэ удаад L'Uomo маркийн гурван хэсгээс бүрдсэн, дөрвөлжин хээтэй, саарал өнгийн хослол өмслөө. Ийм гурван хэсгээс бүрдсэн хослол нь эрэгтэй хүнийг загварлаг бас мэдрэмжтэй харагдуулахаас гадна мөн маш хүчирхэг, ажил хэрэгч дүр төрх бүрдүүлдэг. Зарим эрчүүд ийм хувцаслалтыг хэтэрхий хичээсэн, "ганган" гэж үзэх нь элбэг байдаг ч үнэндээ сайхан хувцасласан эрэгтэй хүнд дүргүй хүн гэж байхгүй шүү дээ. Дизайнер Том Фордын хэлж байсанчлан "Сайхан хувцаслах нь боловсон зангийн нэгэн илрэл юм".

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 2)

Шүүгч Т.Нансалмаа өнөөдөр бас нэгэн шинэлэг төрх гаргалаа. Monalun брэндийн цайвар цэнхэр даашинз ба боронзон туяатай богино хантаазны хослол нь түүний эрч хүч, залуу сэтгэлгээг тодотгож байсан бол, Mikoto брэндийн сувдан ээмэг, зүүлт түүний эрхэмсэг зан чанарыг илтгэлээ. Энэ дашрамд онцлон хэлэхэд цайвар өнгө ба хойш нь шуусан үс засалт шүүгч Т.Нансалмаад үнэхээр сайхан зохих юм аа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 3)

Харин шүүгч, хөтлөгч Нора Дагва арваннэгдүгээр дугаарт зориулан Michel & Amazonka брэндийн хээ хатгамлаар баялаг, хар өнгийн юбка ба хосолсон топоор гоёлоо. Үндэсний хээ, угалз ба эсгүүрийг орчин үеийн чиг хандлагатай хялбархан уусгаж чаддаг эгч дүүс дизайнерууд энэ удаад ч бас эмэгтэй хүн бүрийн "шунал"-ыг хөдөлгөм, гоёмсог загвар урлажээ. Angelina Voloshina маркийн үслэг оруулгатай өхөөрдөм туфли мөн хүн бүрийн анхаарлыг татаж байлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 4)

Зочин шүүгчээр уригдан ирсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн дотроосоо гэрэл цацруулж буй мэт үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсныг үзэгчид та бүхэн харсан байх. Минимал нүүр будалт хийж, үсээ хойш нь сүлжиж, үндэсний хэв маягтай дээлээр гоёсон тэрбээр энгийн атлаа эрхэмсэг харагдана. Харин түүний сонгосон дээл Yesui Boutique-ийнх юм байна.

цааш үзэх