Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?
Ес дэх дугаарт
Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн ес дэх дугаарт үндсэн шүүгч Нора Дагва, Т.Нансалмаа, М.Оргил ба зочин шүүгч Х.Бадамгэрэл нар зөвхөн загварлаг хувцаслалт гэлтгүй мөн ховор, нандин үнэт эдлэлээр онцгойрлоо.
Шүүгч Т.Нансалмаа өнөөдрийн дугаарт Burberry брэндийн газар хүрсэн урттай хар даашинзыг Mikoto брэндийн сувдан ээмэг, зүүлтээр чимснээр маш эрхэмсэг харагдаж байлаа. Түүний зүүсэн хоёр давхар сувдан зүүлт нь тус бүрдээ 1.1 м ба 2.5 м урттай бөгөөд эдгээр зүүлтийг хийхэд 5-10 жил шаардагддаг гэнэ. Үнэхээр гайхамшигтай биш гэж үү?
L'Uomo маркийн хөх ягаан өнгийн захтай цамц шүүгч М.Оргилын царайг тодотгож, нүдийг нь гялалзуулж байсныг та анзаарсан уу? Хааны удмын тансаг өнгө хэмээн нэрлэгддэг хөх ягаан өнгө түүнд үнэхээр сайхан зохижээ. Тэр мөн анхаарал татам цамцыг саармаг өнгийн өмдтэй хослуулсан нь тун оновчтой сонголт болсон байна.
Шүүгч, хөтлөгч Нора Дагва өнөөдөр од мэт гялалзаж байлаа. Гялтганасан материалтай комбинзон ба Angelina Voloshina маркийн хамба хилэн туфлиэр гоёсон тэрбээр энэ дугаарт The Diamond House-ын 2.25 каратын хар очир эрдэнэ ба 12 ширхэг цагаан очир эрдэнэ чулуутай цагаан алтан ээмэг болон цагаан очир эрдэнэ чулуутай гурван ширхэг бугуйвч зүүж, хүн бүрийн анхаарлыг өөр дээрээ татлаа. Мөн түүний үсний засалтыг та харсан уу? Wow!
Зочин шүүгчийн суудлыг эзэлсэн топ модель Х.Бадамгэрэл энэ удаад дизайнер Р.Есүйгийн үүсгэн байгуулсан RY Fashion House маркийн үслэг оруулгатай, үндэсний хээтэй хантааз өмсөж, Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнгээр үзэгчдийн сэтгэлийг булаалаа.