Хайх

Мориноос гадна малгайгаараа өрсөлддөг Royal Ascot тэмцээн дээрх толгойн гоёлууд

Мориноос гадна малгайгаараа өрсөлддөг Royal Ascot тэмцээн дээрх толгойн гоёлууд

Text: Buro.Mongolia


Их Британид энэ жилийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох морин тойруулгын "Royal Ascot" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү тэмцээн нь анх 1711 онд Анна хатны санаачлалаар зохион байгуулагдаж байсан ба өдгөө жил болгон хатан хаан II Элизабет болон бусад язгууртны гэр бүл зочлон ирдэг нэр хүндтэй тэмцээн болжээ. "Royal Ascot"-д хэний ямар морь түрүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн бүрдүүлсэн төрх, тэр дундаа гоёмсог малгайнууд нь олны анхаарлыг татдаг билээ. Тиймээс бид энэхүү мэдээгээрээ дамжуулан энэ жилийн зочдын гоёлыг танилцуулж байна.

"Royal Ascot"-д даашинзын урт миди эсвэл макси байх, мөрөө ил гаргахгүй байх зэрэг хатуу дресс-код үйлчилдэг билээ. Эдгээрээс гадна арга хэмжээнд малгайгүй ирэхийг хориглодог дүрэм байдаг ба өдгөө зочид өөрсдийн малгайнхаа загвараараа өрсөлддөг уламжлал тогтжээ. Тэд малгайн хэмжээ, өнгө, хэлбэр, чимэглэл гээд байж болох бүх зүйлээрээ өрсөлддөг ба зарим үед хэтрүүлэгтэй гэмээр загваруудыг бүрдүүлдэг билээ. Энэ жилийн хувьд хунгийн чимэглэлтэйгээс эхлэн Илон Маскийн зурагтай пуужинтай малгайнууд зоримог галзуу гэмээр загваруудын эгнээнд багтлаа. Харин модель Рози Тапнер, дуучин Изабель Гетти нарын хар бүрх малгай болон Анна гүнжийн сонгосон торон чимэглэлтэй цагаан малгай сонгодог загварыг илтгэлээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх