Moschino брэнд анхны тавилгын цуглуулгаа танилцууллаа
Аварга том хэмжээтэй туфли, уруул ба цүнх
Жереми Скоттын удирдлага доорх Moschino брэнд анхны тавилгын цуглуулгаа танилцууллаа. Брэндийн итали мэргэжилтнүүд Gufram тавилгын үйлдвэртэй хүчээ нэгтгэснээр уг цуглуулгыг бүтээжээ. Поп-арт хэв маягаар үйл ажиллагаагаа явуулдаг Gufram үйлдвэрийн гоо зүйн мэдрэмж Moschino брэндийн ДНХ-тэй төгс нийцсэн нь этгээд загварын шинэ тавилгуудаас илт харагдах болно.
Тавилгын капсул цуглуулгад улаан уруул хэлбэрийн буйдан, Moschino-гийн бэлгэ тэмдэг болсон байкер гар цүнхний төрхтэй шүүгээ болон туфли загварын номын тавиур ба түшлэгтэй сандал багтжээ.