Хайх

Nike ба Риккардо Тиши нарын хамтарсан цуглуулга тун удахгүй онлайнаар худалдаалагдаж эхэлнэ

Nike ба Риккардо Тиши нарын хамтарсан цуглуулга тун удахгүй онлайнаар худалдаалагдаж эхэлнэ

Цуглуулгын үндсэн загвараар одтой пүүз тодорлоо

Text: Buro.Mongolia


Givenchy брэндийн бүтээлч захирал Риккардо Тиши, Nike брэнд болон АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) нарын хамтран бүтээсэн спорт хувцасны цуглуулга тун удахгүй онлайнаар худалдаалагдаж эхлэх гэж буйг WWD сэтгүүл мэдэгдэж, цуглуулгад ямар загварууд багтсаныг дэлгэлээ.

NikeLab x RT Victorious Minotaurs цуглуулгад нийт 16 төрлийн загвар багтсан байгаа. Тэр дунд хаки ногоон өнгийн хатгамал ба чимэглэлээр баялаг бомбер хүрэм, хээ угалзтай хар өнгийн ноосон цамц, торон юбка, хажуу хэсгээрээ канттай эрэгтэй бэлтгэлийн өмд, эмэгтэй леггинс болон АНУ-ын далбааны өнгөтэй NikeLab x RT Air Force 1 өндөр түрийтэй пүүз орсон юм. Загваруудын үнэ 40 ам.долларын үнэтэй бини малгайнаас эхлээд 596 ам.долларын үнэтэй куртка хүртэл хэлбэлзэж байна. Харин пүүзний хувьд гэвэл 220 ам.доллараар үнэлэгджээ.

АНУ-д цуглуулга аравдугаар сарын 12-оос худалдаалагдах бол, дэлхийн өнцөг бүрийн Nike дэлгүүр болон албан ёсны вебсайтаар аравдугаар сарын 21-ээс борлуулагдана.

цааш үзэх