Хайх

Nike брэнд Joyride гэх шинэ гүйлтийн кет гаргалаа

Nike брэнд Joyride гэх шинэ гүйлтийн кет гаргалаа

Шинэ загварын худалдаа наймдугаар сарын 15-наас эхэлнэ

Text: Buro.Mongolia


Nike брэнд Nike Joyride гэх технологийн дэвшил бүхий цоо шинэ элэгдлийн системтэй гүйлтийн кет танилцууллаа. Энэхүү загвар нь Nike Air ба Nike React загваруудтай нэг эгнээнд жагсаж байгаа юм. Joyride гэх патентлагдсан систем нь алхам бүрт ая тухыг мэдрүүлж, хувь хүний онцлогт тохируулан хувьсаж, ачааллыг өөртөө шингээн энергийг буцааж, хөнгөн байдлыг бий болгодог байна. Энэ систем нь хуванцрын сополимер болон TPE резинээс бүтсэн мянга гаруй жижиг бөмбөлгүүдээс бүрдсэн тул шинэ кет нь хөлийн улны хэлбэрийн дагуу өргөсөж, нарийсах боломжтой динамик улавчтай гэсэн үг юм.

Joyride цувралд Nike Joyride NSW, Joyride Setter болон залуу эмэгтэй тамирчдад тусгайлан зориулагдсан Nike Joyride Optik ба Nike Joyride Nova гэх загварууд багтана.

Nike Joyride загвар олон улсад наймдугаар сарын 15-нд нээлтээ хийн худалдаанд гарах болно. Кетийг Nike-гийн салбар дэлгүүрүүд болон албан ёсны вебсайт дээрээс худалдаж авах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх