Nike брэнд хамгийн анхны йогт зориулсан цуглуулгаа танилцууллаа
Мөн йогоор хичээллэдэг эрчүүдэд зориулсан загварууд гаргасан байгаа
Nike брэнд йогоор хичээллэгсэд зориулсан хамгийн анхны тусгай өмсгөлийн цуглуулгаа танилцууллаа. Цуглуулгад хөдөлгөөн хорьдоггүй, биед эвтэйхэн, дэмжлэг үзүүлдэг, хурдан хатдаг, амьсгалдаг материалаар хийгдсэн леггинс, спорт цээживч, топ, урт ханцуйтай цамц зэрэг бүтээгдэхүүнүүд багтсан байна. Nike мөн түүхэндээ анх удаагаа йогоор хичээллэдэг эрчүүдэд зориулсан загварууд гаргах тул йогийн шүтэн бишрэгчид одоо өөрсдийгөө саармаг өнгийн зориулалтын футболка, шоорт, леггинс зэргээр баярлуулж болох нь ээ.
Каталогийн зураг авалтад мэргэжлийн тамирчид оролцсон бөгөөд тэд өөрсдийн үндсэн спортын чиглэлээс гадна давхар йогоор хичээллэн илүү уян хатан, тэсвэр тэвчээртэй, хүчтэй болдог байна.
Шинэ цуглуулга гаргаж буйтай холбогдуулан брэндийн Nike Training Club апп шинэчлэгдэн йог дээр суурилсан олон шинэ дасгалууд нэмэгдэх болно.
Цуглуулга энэ сарын сүүлээр Nike-гийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж эхлэх гэнэ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт