Орчин үеийн алдартнуудын шилдэг хуримын даашинзууд
Нүд салгахын аргагүй
Алдартнуудын хуриманд дургүй, тэр дундаа тэдний гоёмсог даашинзуудыг сонирхох хүсэлгүй хүн гэж хэн байх билээ. Дэлхийн шилдэг стилистүүд, мэргэжилтнүүд ба дизайнеруудтай хамтран ажилладаг олны танил бүсгүйчүүд энэхүү чухал өдөрт зориулж хамгийн гоёмсог дизайнтай, хэзээ ч моодноос гардаггүй мөнхийн сонгодог даашинзаар гоёдог уламжлалтай юм. Тэгэхээр бид энэ онд хуримаа хийхээр төлөвлөсөн уншигчиддаа санаа өгөх үүднээс орчин үеийн алдартнуудын шилдэг даашинзуудыг нэг доор цуглууллаа.