Хайх

Филлип Лим маркийнхаа ойн баярыг Ази тивээр аялж тэмдэглэнэ

Филлип Лим маркийнхаа ойн баярыг Ази тивээр аялж тэмдэглэнэ

Мөн баярын үгс хүлээж авна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дизайнер Филлип Лим 3.1 Phillip Lim маркийнхаа арван жилийн ойн баярыг тэмдэглэх зорилгоор энэ хавар Ази тивээр аялах төлөвлөгөөтэй байна

Дизайнер Филлип гуравдугаар сарын сүүлээс эхлээд дөрөвдүгээр сарын эхний өдрүүд хүртэл Хонк-Гонк, Шанхай ба Токио гэсэн гурван хотоор зочлох төлөвлөгөөтэй байна. Түүнийг Ази дахь томоохон загварын сэтгүүлийн редакторууд болон маркийн үнэнч хэрэглэгчид угтан авч хэд хэдэн оройн зоог зохион байгуулан, 3.1 Phillip Lim-ийн ойн баярыг тэмдэглэх гэнэ. Харин бүгдээрээ Филлипийг аяллын цүнхээ бэлдэж байх зуур түүний хамгийн сүүлийн сурталчилгааг сонирхоцгооё. Сурталчилгаа "Stop and Smell the Flowers" буюу "Түр зогсоод цэцэгсийн үнэрийг мэдэр" гэх нэртэй бөгөөд зураг авалтад алдарт загвар өмсөгч Лия Кебеде оролцсон байна. Зурагчин Вивиан Сассен моделийг гэр бүлийнхэн ба зураг авалт хийгдсэн газрын уугуул иргэдийн хамтаар зурганд буулгажээ. Үр дүнд нь маш дулаахан, ойр дотно, байгалийн зургууд гарчээ.

цааш үзэх