Хайх

Plus Size модель Эшли Грэм Жессика Рэббитийн дүрд хувирлаа

Love сэтгүүлийн цаглабарт зориулж

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Plus size ангиллын хамгийн алдартай загвар өмсөгч Эшли Грэм өөрийн жүжигчний ур чадвараа хуучны уур амьсгалтай хар цагаан бичлэгт харууллаа

Love сэтгүүлийн шинэ жилийн цаглабар одоогийн байдлаар 26 дахь хоног дээрээ явж байна. Хамгийн сүүлд танилцуулсан бичлэгт мариалаг загвар өмсөгч Эшли Грэм оролцож, алдарт киноны баатар Жессика Рэббитийн дүрийг гаргалаа. Найруулагч Фил Пойнтерын хариуцсан "Who Framed Ashley Graham?" нэртэй богино хэмжээний бичлэгт чанга үдсэн корсет болон хээтэй леггинс өмссөн загвар өмсөгч бие даасан яриа өрнүүлж, өөрийн жүжигчний ур чадвараа гайхуулах болно.

1988 оны "Who Framed Roger Rabbit?" киноноос санаачилсан уг төсөл нь энэ жилийн Love сэтгүүлийн поп соёлын алдарт мөчүүдийг дурсах зорилгод төгс нийцэж байгаа юм. Сануулж хэлэхэд өмнөх өдрүүдийн цаглабарын бичлэгт "Ghost" киноны хэсгийг дуурайсан Ирина Шейк, "Wolf of Wall Street" кино дээрх Марго Роббигийн дүрийг гаргасан Стелла Максвелл болон бусад үзэсгэлэнтэй бүсгүйчүүд оролцсон байгаа.

цааш үзэх