Хайх

Queen fashion house намар, өвөл 2016/2017 цуглуулгын зургууд

Queen fashion house намар, өвөл 2016/2017 цуглуулгын зургууд

Text: Ж.Чинбат


Зураг:

Queen fashion house маркийн дизайнер Д.Энхмаа орчин үеийн бүсгүйчүүдэд зориулсан гэх тодотголтой өргөн мөр, хэлхгэр том хэмжээтэй даашинз, хүрмүүдээс бүрдсэн шинэ цуглуулгаа танилцууллаа

Монголын Дизайнеруудын Холбооны гишүүн Queen fashion house марк өнгөрсөн бямба гарагт өөрсдийн шинэ цуглуулгаа танилцуулсан билээ. Энэхүү цуглуулгад нийт 28 төрх бүрдүүлсэн загварууд орсон бөгөөд хамба хилэн, торгон болон төрөл бүрийн гялтганасан материалтай алтлаг, мөнгөлөг, улбар, хар өнгийн загварууд орсон байна.

Шинэ цуглуулгын каталогины зураг авалтаас харахад Queen fashion house-ын дизайнер Д.Энхмаа дугуй эсгүүр, өргөн мөртэй, томдсон хэмжээстэй даашинз, хүрэм зэрэг загварууд дээр төвлөрч орчин үеийн эмэгтэйлэг хэв маяг гаргахыг зорьжээ. Мөн Их Британийн цэргийн ёслолын хүрэмний товч, эмжээр зэрэг зарим элемэнтүүдийг загвартаа оруулж, гэрэлтдэг торон материалтай даашинзууд урлаж, алтлаг өнгийн титмэн гоёл бүхий аксесуар гаргаж цуглуулгад романтик уур амьсгал бий болгожээ. 

цааш үзэх