Хайх

Рами Малек Saint Laurent брэндийн нүүр царайгаар тодорлоо

Рами Малек Saint Laurent брэндийн нүүр царайгаар тодорлоо

Saint Laurent брэндийн хавар-зун 2020 эрэгтэй цуглуулгa

Text: Buro.Mongolia


Оскарын шагналт жүжигчин Рами Малек Saint Laurent брэндийн хавар-зун 2020 эрэгтэй цуглуулгын нүүр царайгаар тодорлоо. Энэхүү мэдээг брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло зарласан бөгөөд Saint Laurent-ын албан ёсны Instagram хуудсанд алдарт жүжигчний оролцсон анхны сурталчилгааг нийтэлжээ. Брэндийн уламжлал болсон хар-цагаан өнгөөр дагнасан сурталчилгааны зургуудыг Дэвид Симс дарсан байна.

Дашрамд дурдахад Saint Laurent брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло хавар-зун 2020 улиралд зориулан орчин үеийн богем хэв маяг, тэйлор хийц, бага зэрэг эмэгтэйлэг өнгө аяс мэдрэгдэх цуглуулга бүтээсэн билээ. Мэргэжилтнүүд түүний цуглуулгыг "Эрчүүдэд зориулсан загварууд урьд өмнө нь хэзээ ч ийм задгай атлаа глэм, нүд булаам байсангүй" хэмээн өндрөөр үнэлж байсан юм.

Рами Малек Saint Laurent брэндийн нүүр царайгаар тодорлоо (фото 1)

Рами Малек Saint Laurent брэндийн нүүр царайгаар тодорлоо (фото 2)

Рами Малек Saint Laurent брэндийн нүүр царайгаар тодорлоо (фото 3)

Рами Малек Saint Laurent брэндийн нүүр царайгаар тодорлоо (фото 4)

Рами Малек Saint Laurent брэндийн нүүр царайгаар тодорлоо (фото 5)

цааш үзэх