Хайх

Рианнагийн Fenty x Puma хувцасны цуглуулга тун удахгүй худалдаанд гарна

Рианнагийн Fenty x Puma хувцасны цуглуулга тун удахгүй худалдаанд гарна

Анхааралдаа аваарай

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Рианна өөрийн Twitter ба Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Fenty x Puma ready-to-wear цуглуулга есдүгээр сарын 6-наас худалдаалагдаж эхлэх гэнэ

Дуучин бүсгүйн анхны намар-өвөл 2016 улирлын цуглуулга энэ оны хоёрдугаар сард Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд олон нийтэд танилцуулагдсаныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн загварын шоунд Жижи ба Белла Хадид нар оролцож, бага зэрэг готик дүр төрх гаргасан нь Риннагийн өдөр тутмын стильтэй тун адилхан харагдаж байсан билээ. Сунасан ханцуйтай аварга том малгайтай цамц, том хэмжээстэй бомбер хүрэм, сул загварын шуба, ямар ч хэмжээсгүй мэт хүрэм, өвдгөн дээрээ уранхай өргөн өмд зэрэг нь аль ч хүйсийн хүн өмсөж болохуйц хэв маягтай болсон байсан. Мөн өндөр суудалтай дотуур хувцас, богино майк, өвдөг давсан урт түрийтэй кет зэрэг нь тачаангүй уур амьсгал бүрдүүлж байлаа.

COMING SOON! My #FENTYXPUMA debut collection drops September 6.

A photo posted by badgalriri (@badgalriri) on

Тэгэхээр энэхүү гудамжны ба спортлог стильтэй цуглуулга нь дөнгөж одоо л худалдаанд гарах гэж байна. Рианнагийн зоримог, өвөрмөц стилийг дагахыг хүсвэл есдүгээр сарын 6-ныг хувийн хуанлидаа тэмдэглээд аваарай. Дуучны цуглуулга нүд ирмэхийн зуур борлуулагдаж дуусна гэдэгт бид итгэлтэй байна.

Рианнагийн Fenty x Puma хувцасны цуглуулга тун удахгүй худалдаанд гарна (фото 1)Рианнагийн Fenty x Puma хувцасны цуглуулга тун удахгүй худалдаанд гарна (фото 2)Рианнагийн Fenty x Puma хувцасны цуглуулга тун удахгүй худалдаанд гарна (фото 3)

цааш үзэх