Хайх

Рианнагийн хувийн стилист бүсгүй бүрийн хувцасны шүүгээнд юу байх хэрэгтэйг онцоллоо

Рианнагийн хувийн стилист бүсгүй бүрийн хувцасны шүүгээнд юу байх хэрэгтэйг онцоллоо

Мөн анхаарлаа хандуулах хэрэгтэй шинэ брэндүүдийг нэрлэлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн Elle сэтгүүл Рианнагийн хувийн стилист, мөн 032c сэтгүүлийн загварын хэлтсийн захирал Мел Оттенбергтэй богино хэмжээний ярилцлага хийжээ.

"Яг одоо аливаа туршилт хийхэд хамгийн тохиромжтой цаг үе юм. Oversize эсгүүр ба хүйсийн хоёрдмол хандлагатай хувцаснуудыг маш эмэгтэйлэг гар цүнх, туфлитэй хослуулан өмсөөрэй. Урьдын хэт баригдмал байдалд авталгүйгээр одоо аль болох этгээд загварын, анхаарал татам гутал өмсөхийг зөвлөх байна" хэмээн Оттенберг ярилаа.

Рианнагийн стилист мөн нам суудалтай өмдийг үзэн яддаг болохоо хэлж, скинни өмд эргээд моодонд орж буйг онцолсон юм. Оттенбергийн зөвлөснөөр бол энэ улиралд бэлхүүсэн дээр суух өндөр суудалтай бөгөөд төрөл бүрийн нөхөөстэй өмд худалдан авах хэрэгтэй аж.

Бүсгүй бүрийн хувцасны шүүгээнд юу байх хэрэгтэйг асуухад Оттенберг "Аливаа төрхийг хормын зуур өөрчлөх чадвартай богино хүрэм ба свитер цамц. Түүнчлэн энэ улиралд oversize эсгүүртэй даавуун захтай цамцнууд эрэлт ихтэй байх болно" хэмээн хариулжээ.

Харин Мел Оттенбергийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа шинэ брэндүүдийг онцлохыг хүсэхэд тэрээр Luar, PushButton, Toogood, Nguyen Cong Tri ба Victor Glemaud гэх нэрсийг дурдсан байна.

Ярилцлагын бүрэн эхийг эндээс уншина уу.

цааш үзэх