Хайх

Риккардо Тиши Givenchy-гийн шоуг олонд нээлттэй болгосон талаараа тайлбарлалаа

Риккардо Тиши Givenchy-гийн шоуг олонд нээлттэй болгосон талаараа тайлбарлалаа

“Би үүнийг олон жилийн турш мөрөөдөж ирсэн”

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Getty Images

Givenchy-гийн шоу олон нийтэд нээлттэй, тасалбар авсан хүн болгон үзэж болох талаар өчигдрийн мэдээлэл хүмүүсийг их баярлуулсан. High fashion хэзээ ч ийм нээлттэй байгаагүй мэт санагдана

WWD-ийн сэтгүүлчид Тишитэй холбогдож түүний гэнэтийн шийдвэрийн талаар асуулаа. "Шоуг олон нийтэд нээлттэй болгох нь миний олон жилийн мөрөөдөл байсан. Юу гээч, загвар гэдэг нь маш гайхалтай хэрнээ маш хаалттай ертөнц шүү дээ. Гэхдээ би хэзээ нэгэн цагт хүн болгон, үнэхээр хүн болгон үзэж болох шоу зохион байгуулахыг үргэлж бодож ирсэн" хэмээн франц загварын ордны бүтээлч захирал хэллээ.

Шоу болох хотыг мөн тодорхой шалтгаанаар сонгожээ. Тиши өөрөө энгийн итали гэр бүлд төрж, өссөн бөгөөд түүний эцэг өнгөрснөөс хойш гэр бүлийн санхүүгийн байдал нь улам дордсон гэдэг. Тиймээс Нью-Йорк хот дизайнерын бага насны мөрөөдөл байжээ. "Миний аав намайг бараг нялх байхад өөд болсон. Ээж минь надад түүний тухай дурсахдаа үргэлж биднийг Нью-Йорк хотноо аваачихыг хүсдэг байсныг нь ярьж өгдөгсөн. Түүний хүсэл даанч биелж амжаагүй. Тиймээс би мах цусаараа, бүхий л мөрөөдлөөрөө, оюун бодлоороо хүсдэг байсан зүйл бол: "Би гэр бүлийнхээ цорын ганц эрэгтэй. Тиймээс би ээжийгээ нэг л өдөр Америк авч явна" гэж. Би амлалтандаа хүрч, хэдэн жилийн өмнө CFDA-гийн шилдэг олон улсын дизайнер шагнал хүртэхдээ ээжийгээ Нью-Йоркд авчирсан".

"Миний өнөөдрийн хийж байгаа бүхэн хайрын төлөө гэж хэлж болно. Бид бүгдийг нэг зүйл нэгтгэдэг бөгөөд энэ нь хайр юм. Хайр үнэгүй бөгөөд баян ядуу хүмүүсийн хувьд ижилхэн байдаг. Энэ чинь зүгээр л хайр шүү дээ. Маш байгалийн бас бодит зүйл. Энэ л миний өнөөдрийн зорилго юм. Хүмүүс үүнийг баяртайгаар хүлээж авна гэж найдаж байна" гэж Риккардо Тиши ярьлаа.

 

цааш үзэх