Хайх

Өөрийгөө хуурамчаар загварын редактор хэмээн нэрлэсэн этгээд олон мянган фунтын хувцас хулгайлжээ

Өөрийгөө хуурамчаар загварын редактор хэмээн нэрлэсэн этгээд олон мянган фунтын хувцас хулгайлжээ

Аймшигтай

Text: Buro.Mongolia


Дэлхийн томоохон брэндүүдийг луйвардсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Арно Генри Менсан гэх этгээд өөрийгөө Их Британийн алдарт Dazed сэтгүүлийн редактор хэмээн нэрлэж, дэлхийн томоохон брэндүүдээс зураг авалтад зориулсан хувцас гуйн авдаг байж. Тодруулбал тэрээр брэндийн хувцаснуудыг Elle, Bullett, I-D, AnOther ба Dazed сэтгүүлүүдийн зураг авалтад ашиглана хэмээн амладаг байжээ. Гэхдээ мэдээж хэрэг ямар ч зураг авалт зохион байгуулагдаагүй бөгөөд түүний хэлсэн үг болгон худал байсан юм. Түүгээр ч барахгүй тэр өөрийгөө Instagram хуудаснаа Business of Fashion сэтгүүлийн гаргасан загварын салбарын хамгийн нөлөө бүхий 500 хүний тоонд багтсан гэж танилцуулдаг байж.

Луйварчны гарт хохирсон брэндүүдийн дунд Moschino, Vetements, Rick Owens, Balmain, Chanel гэх зэрэг томоохон нэрс бий. Гэхдээ энэ дундаас хамгийн ихээр хохирол амссан нь Berluti загварын ордон болон Их Британийн дизайнер Сейди Клейтон нар юм. Тэд залилан хийгч этгээдэд тус бүрдээ 10,000 ба 14,000 фунтын үнэтэй хувцаснууд "бэлэглэжээ". Брэндүүдийн төлөөлөгчид хувцаснуудыг хэзээ эргүүлж өгөхийг тодруулах болгонд Менсан үргэлж "Dazed сэтгүүлийн япон хувилбар бэлэн болох даруйд буцаан өгнө" хэмээн аргацаадаг байжээ. Харамсалтай нь тун удалгүй Менсан ор сураггүй алга болж, хэн ч хувцаснуудаа эргүүлэн авч чадаагүй байна.

Луйварчныг одоогийн байдлаар эрэн сурвалжилж байгаа бөгөөд Dazed сэтгүүлийн хамт олон түүний талаарх ямар нэгэн мэдээллийг tips@dazedmedia.com хаяг руу илгээхийг хүсч байгаа аж.

 

 

цааш үзэх