Saint Laurent өдөөн хатгасан сурталчилгаа гаргалаа
Брэндийн рок аястай, хар бараан, тачаангуй хэв маяг илэрнэ
Энэхүү хар-цагаан өнгийн сурталчилгааны бичлэг нь шинэхэн бүтээлч захирал Энтони Ваккареллогийн Saint Laurent брэндэд бүтэээсэн анхны цуглуулга буюу хавар-зун 2017 улирлын загваруудад зориулагджээ. Сурталчилгаанд загвар өмсөгч Фрея Беха Эриксен Бетховены долоо дахь аян дээр Энди Уорхолын өгүүллийг уншиж, харин бусад моделиуд болох Кара Тейлор, Саша Кичигина, Селена Форрест, Дэвид Френд нар үдэшлэгт оролцож буйгаар гарна. Мөн мэдээж хэрэг бичлэгт үзэгдэх модель бүр Saint Laurent-ы хувцсаар гоёсон байгаа.
Сануулж хэлэхэд Sain Laurent ордонд энэ оны дөрөвдүгээр сард Эди Слиманы оронд Энтони Ваккарелло хүрэлцэн ирсэн байгаа. Тэрээр өөрийн анхны цуглуулгыг есдүгээр сарын сүүлээр Парисын загварын долоо хоног дээр танилцуулсан бөгөөд загварын шоу тухайн үед хаягдсан барилгад зохиогдсон юм.