Хайх

Селена Гомес, The Weeknd хоёрын анхны улаан хивсний гараа хүн бүрийн хайрыг татаж байна

Селена Гомес, The Weeknd хоёрын анхны улаан хивсний гараа хүн бүрийн хайрыг татаж байна

“Би чамд хайртай”

Text: Ө.Тодгэрэл


Дуучин Селена Гомес ба The Weeknd нар удаан хүлээсний эцэст анхны улаан хивсний гараагаа хийж, хосын статусаа улам баталгаажууллаа. Саяхныг хүртэл тус бүрдээ өөр хайрын түүх өрнүүлж, Белла Хадид ба Жастин Бибер нарын сэтгэлийг булааж байсан энэхүү хос нь одоогийн байдлаар Холливүүдийн хамгийн эгдүүтэй хосоор нэрлэгдээд байна.

Селена Гомес, The Weeknd хоёрын анхны улаан хивсний гараа хүн бүрийн хайрыг татаж байна (фото 1)

Хэрвээ та анзаарсан бол Селена The Weeknd-тэй учирснаас хойш маш романтик хэв маягаар хувцасладаг болсон байгаа. Тэрбээр Абель Тесфайегийн хамтаар Флоренц хотоор зугаалахдаа цэцгэн хээтэй ягаан даашинз өмсөж, дараагаар нь Coachella хөгжмийн наадамд оролцохдоо мөн адил цэцгэн хээтэй цэнхэр даашинз сонгосон бол энэ жилийн Met Gala үдэшлэг дээр эмэгтэйлэг эсгүүртэй Coach брэндийн загвараар гоёлоо. Өнгөрсөн жил Louis Vuitton-ы савхин хантааз, цэргийн уур амьсгалтай гутал өмсөн бага зэрэг гранж төрх бүрдүүлж байсан Селена сүүлийн үед сэтгэлээ даган, хувцаслалтын хэв маягаа өөрчилж байгаа харагдана.

E! сэтгүүлийн мэдэгдэж буйгаар хосууд улаан хивсэн дээр инээд баясгалангаар дүүрэн, үнэхээр аз жаргалтай байсан төдийгүй, мөн өөрсдийн харилцааг хэр гүнзгий болсныг бататгасан нэгэн романтик үйлдэл хийсэн байна. Тодруулбал зургаа даруулан зогсож байх үедээ Селена The Weeknd-ийн чихэнд "би чамд хайртай" хэмээн шивнэснийг E!-гийн сурвалжлагч сонсжээ. Үнэхээр өхөөрдөм байгаа биз?

Селена Гомес, The Weeknd хоёрын анхны улаан хивсний гараа хүн бүрийн хайрыг татаж байна (фото 2)Селена Гомес, The Weeknd хоёрын анхны улаан хивсний гараа хүн бүрийн хайрыг татаж байна (фото 3)

цааш үзэх