Хайх

Шинэ эрин үе ирлээ: Олон улсын Бюро 24/7 дижитал брэнд System сэтгүүлтэй нэгдэж байна

Шинэ эрин үе ирлээ: Олон улсын Бюро 24/7 дижитал брэнд System сэтгүүлтэй нэгдэж байна

Дэлхийн загварын салбар луу улам бүр гүн нэвтрэн орж, олон улсын хүрээгээ тэлж буйн илрэл

Text: Ө.Тодгэрэл


Оросын энтрепренер ба хөрөнгө оруулагч Мирослава Думагийн үүсгэн байгуулсан Buro 24/7 хэвлэл мэдээллийн дижитал брэнд дэлхийн загварын ертөнцийн дотоодын мэдээллийг мэргэжлийн түвшинд хүргэдэг System сэтгүүлтэй үйл ажиллагаагаа нэгтгэж байна

Buro 24/7-гийн удирдлага System сэтгүүлийн дийлэнх хувьцааг худалдаж авснаар хоёр багийг нэгтгэн, хоорондын нөөц баялгаа хуваалцан хамтдаа нэг зорилгын төлөө ажиллахаар боллоо. Ийм ч учраас манай Москвад байрладаг төв офис тун удахгүй Лондон хот руу шилжихээр төлөвлөгдөж байна.

Энэхүү удаан хугацааны түншийн холбоо нь хоёр талуудад хоёуланд нь ашигтай, үйл ажиллагааныхаа хүрээг шинэ түвшинд гаргаж буйн илрэл юм. System сэтгүүл Buro 24/7-гийн нийт дөрвөн тивийн 11 оронд үйл ажиллагаа явуулж буй дэвшилтэт технологи бүхий дижитал тавцангуудаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх боломжтой болж, харин Buro 24/7 тус сэтгүүлийн загварын салбарын шилдгүүдтэй тогтоосон дотно харилцаа, зөвхөн сэтгүүлийн гаргадаг нууц бөгөөд шилдэг контентыг уншигчиддаа хүргэх давуу талтай болох юм. Түүнчлэн манай хамт олон ийнхүү шинэ эрин үеийг эхлүүлснээр ойрын ирээдүйд бүх улс орнуудыг нэгтгэсэн үндсэн дижитал тавцан нээхээр зэхэж байна. Ингэснээр бидний хамтрагч брэндүүд болон дотоодын дизайнерууд өөрсдийгөө олон улсын зах зээлд таниулан бусад улс орнуудын уран бүтээлчидтэй холбогдох боломжтой болж байгаа юм.

Шинэ эрин үе ирлээ: Олон улсын Бюро 24/7 дижитал брэнд System сэтгүүлтэй нэгдэж байна (фото 1)

Buro 24/7-гийн дэлхийгээр тархсан хүрээ жил ирэх тусам тэлж, Австралийн NewsCorp, Ойрх Дорнодын Media Quest, одоо мөн System сэтгүүл гэх зэрэг хүчирхэг хамтрагчдынхаа тусламжтайгаар өөрийн байр суурийг баталгаажуулж байна. System сэтгүүлийн шинэ түншүүдийнхээ ачаар бид Раф Симонс, Николя Гескьер, Миучча Прада зэрэг шилдэг дизайнеруудын мэдээллийг анхны эх сурвалжаас нь дамжуулж, Монголын загварын салбарын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

"Buro 24/7 ба System-ийн энэхүү түншийн холбоо нь нэгэн зорилго, ижил алсын харааны үр дүнд бий болсон чин сэтгэлийн нэгдэл юм. Энэ шийдвэрт бид маш органик байдлаар хүрсэн. Учир нь хоёр багийн ур чадвар, нөөц баялаг ба хүсэл тэмүүлэл нь бие биенийгээ төгс нөхөх чадвартай юм. Бюрогийн дижитал орчныг мэдэрсэн ур чадвар, хөгжиж буй ба хөгжсөн орнуудад үүсгэсэн дуу хоолой System сэтгүүлийн загварын салбарт байр сууриа олсон редакцын эрх мэдэлтэй нэгдсэнээр бие даасан, дэлхийн мэдээллийг цаг тухайд нь хүргэсэн, найдвартай эх сурвалж бий болгоно" хэмээн Мирослава Дума ярилаа.

цааш үзэх