Хайх

Шинэчилсэн Yeezy Boost 350 бага насны хүүхдүүдэд зориулагджээ

Шинэчилсэн Yeezy Boost 350 бага насны хүүхдүүдэд зориулагджээ

Дөнгөж хөлд орж буй хүүхдүүдэд

Text: Buro.Mongolia


Зураг: http://www.dezeen.com/2016/08/23/adidas-kanye-west-yeezy-boost-350-infant-trainers-child-version/

Одооноос эхлэн эцэг эхчүүд хүүхдүүдтэй хамт Yeezy Boost 350 загвараар гангарч болох нь ээ

"Удаан хүлээсний эцэст бид бага насны хүүхдүүдэд зориулсан Yeezy загварыг гаргалаа. Тэд одооноос эхлэн загварлаг эцэг эхтэйгээ адилхан хувцаслах боломжтой боллоо" хэмээн adidas брэндийн төлөөлөгч хэвлэлийнхэнд ярьсан байна.

Канье Уэстийн бүтээл болох Yeezy Boost 350 хүүхдийн кет нь үндсэн загвартайгаа бараг 100% ижилхэн байх бөгөөд цагаан-саарал ба хар-саарал өнгөний сонголттойгоор гарсан байна. Өхөөрдөм Yeezy Boost 350 загвар дэлхийн бүх орнуудад US 5k, 6k, 7k, 8k, 9k, 10k гэх нийт зургаан төрлийн хэмжээтэйгээр худалдаанд гарах гэнэ. 

Мөн энэхүү $130 долларын үнэтэй Yeezy-г урьдчилан захиалж авахыг хүсвэл adidas-ын албан ёсны апп-ыг ухаалаг утсандаа суулгаж бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв таны оршин суугаа оронд Yeezy загвар худалдаалагдах бол танд хувийн код дугаар ирж, захиалга баталгаажих болно. Урьдчилсан захиалгыг наймдугаар сарын 25-наас хийх боломжтой ба 27-нд шинэ загвар албан ёсоор дэлгүүрүүдэд тавигдах гэж байна. 

Шинэчилсэн Yeezy Boost 350 бага насны хүүхдүүдэд зориулагджээ (фото 1)

Шинэчилсэн Yeezy Boost 350 бага насны хүүхдүүдэд зориулагджээ (фото 2)

 

 

цааш үзэх