Хайх

Синди Кроуфорд нүцгэн зураг авахуулж байсандаа харамсаж байна

Синди Кроуфорд нүцгэн зураг авахуулж байсандаа харамсаж байна

Хүүхдүүддээ үлгэр дууриалал болох үүднээс

Text: Buro.Mongolia


Зураг:

Супермодель Синди Кроуфорд Town & Country сэтгүүлийн тавдугаар сарын дугаарт онцлох зочноор уригджээ. Тэрээр сэтгүүлд ярилцлага өгөхдөө 18 настай Пресли ба 16 настай Кайя нарыг хэрхэн хүмүүжүүлдэг, мөн загвар өмсөгчийн бизнесийн талаар ямар бодолтой явдгаа ярьсан байна.

"Мэдээж хэрэг би загварын салбарт ажилладаг хүүхдүүдийнхээ араас ихэд санаа зовдог. Гэхдээ илэн далангүй ярихад миний хүүхдүүдэд энэ бизнест тодорхой хэмжээний давуу эрх бий. Тэд энэ салбарт хэний ч танихгүй загвар өмсөгчөөр нэвтэрч ороогүй шүү дээ. Хэрвээ тэдэнтэй ямар нэгэн муу зүйл тохиолдвол тэрхүү асуудлыг үүсгэсэн хүмүүс надтай учраа олох болно гэдгээ сайн мэдэж байгаа".

Синди Кроуфорд нүцгэн зураг авахуулж байсандаа харамсаж байна (фото 1)

Загварын салбарт ажиллана гэдэг үргэлж тодорхой эрсдэл ба асуудлуудыг араасаа дагуулдаг. Гэхдээ хэрвээ өмнө нь үүнийг нийгэм нууцалдаг байсан бол, одоо хүмүүс салбар дахь хүчирхийллийн талаар илэн далангүй ярилцаж байна. Кроуфорд энэ сэдвээр яриа өрнүүлэхдээ өөрийгөө аз болж ийм асуудалтай тулгарч байгаагүй хэмээн хэлсэн ч, зураг авалтын талбар дээр моделиудад ямар их дарамт үзүүлдгийг сайн мэднэ гэдгээ онцолжээ.

"Би маш олон нүцгэн зураг авалтанд оролцсон. Гэхдээ тэдгээрийн заримыг нь би дарамт, шахалтын дор хийсэн. Үүндээ л би их харамсаж байна. Миний хүүхдүүд ч бас олон жилийн дараа өнгөрснөө дурсан ‘Би үүнийг хийсэндээ ямар их харамсаж байна аа' хэмээн битгий бодоосой гэж би хүсдэг. Би тэднийг ямар ч нөхцөлөөс татгалзаж чаддаг байгаасай гэж хүсч байна" гэж Синди хуваалцжээ.

Синди Кроуфорд нүцгэн зураг авахуулж байсандаа харамсаж байна (фото 2)

Синди Кроуфорд нүцгэн зураг авахуулж байсандаа харамсаж байна (фото 3)

Синди Кроуфорд нүцгэн зураг авахуулж байсандаа харамсаж байна (фото 4)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх