Синди Кроуфордын хүүхдүүд Calvin Klein брэндийн сурталчилгаанд
Удам дамжсан загвар өмсөгчид
Супермодель Синди Кроуфордын 16 настай охин Кайя ба 18 настай хүү Пресли нар Calvin Klein брэндийн хаврын шинэ сурталчилгаанд оролцжээ. Эцэг, эхийнхээ гоо үзэсгэлэн ба мэргэжлийн загвар өмсөгчийн авьяас чадварыг өвлөж авсан ах, дүүс шинэ үеийн төлөөлөл болсон, өсөх ирээдүйтэй моделиуд гэдгээ дахин нэг удаа бататгалаа.
Вилли Вандерперрегийн хариуцан ажилласан энэхүү зураг авалт нь брэндийн Our Family нэртэй цуврал төслийн гурав дахь сурталчилгаа болж байгаа юм. Төслийн өмнөх сурталчилгаануудад A$AP Mob хамтлаг, Соланж Ноулз ба Келела нар оролцож байсан билээ.