Хайх

Синди Кроуфордын охин анхны загварын сурталчилгаандаа оролцлоо

Синди Кроуфордын охин анхны загварын сурталчилгаандаа оролцлоо

Өв залгамжлагч

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Домогт загвар өмсөгчийн охин Кайя Гербер ээжийнхээ замналыг дагаж, загварын салбарт хүчээ сорьж эхэллээ

Супер модель Синди Кроуфорд 50 нас хүрээд тэтгэвэрт гарсан, гараагүйгээс үл хамааран түүний загварын өв хөрөнгө цаашид үргэлжлэх нь ээ. Түүний 14 настай охин Кайя Гербер түрүү жил IMG агентлагтай гэрээ байгуулж, аль хэдийнэ CR Fashion Book сэтгүүлийн хуудаснууд дээр гараад амжсан.

Гербер дөнгөж сая бас нэгэн чухал зорилтод хүрч, анхны загварын сурталчилгаандаа оролцлоо. Тэрбээр Chrome Hearts гэх тансаг зэрэглэлийн, рок-н-ролл хэв маягтай хувцасны брэндийн нүүр царайгаар тодорсон юм. Брэндийн шинэ сурталчилгаанд зориулж хийсэн зураг авалт гадаа гудамжинд болсон бөгөөд Кайя удам дамжсан үзэсгэлэнт модель байж чадна гэдгээ харууллаа. Зурагнууд дээр тэр Синди Кроуфордын жинхэнэ хуулбар мэт үзэсгэлэнтэй харагдана.

Өнгөрсөн хавар Гербер The Thick сэтгүүлд ярилцлага өгөхдөө супер модель ээжтэй байх, түүнээс юу сурсан талаараа дэлгэрэнгүй хуваалцсан. "Синди Кроуфорд хүртэл өглөө сэрэхдээ ‘Синди Кроуфорд' шиг үзэсгэлэнтэй сэрдэггүйг харах сэтгэл тайвширмаар байдаг шүү. Ингэснээр би өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурсан" хэмээн Кай хэлж байсан юм.

@kaiagerber ++ #chromehearts spring 2016

A photo posted by Chrome Hearts Official (@chromeheartsofficial) on

 

#chromehearts spring 16 ++ @kaiagerber ++ photo by @laurielynnstark + link in bio

A photo posted by Chrome Hearts Official (@chromeheartsofficial) on

цааш үзэх