Хайх

“Скандинав стиль гэдэг нь энгийн, сонгодог байдлыг хэлнэ” – Перниль Тейсбектэй хийсэн ярилцлага

“Скандинав стиль гэдэг нь энгийн, сонгодог байдлыг хэлнэ” – Перниль Тейсбектэй хийсэн ярилцлага

Алдарт стилист ба блогер скандинав стиль гэж юу болох, Копенхаген хотын онцлох газрууд болон хувцасны шүүгээний талаар ярьж байна

Text: Buro.Mongolia


Перниль Тейсбект загварын салбарт ажилласан 15 жилийн туршлага бий. Тэрээр хэд, хэдэн Данийн сэтгүүлд загварын хэлтсийн эрхлэгчээр ажилласны дараагаар 2012 онд өөрийн гэсэн блог үүсгэж, телевизийн нэвтрүүлгийн загварын мэргэжилтэн ба стилист болон хувирсан. Одоо тэрээр загварын долоо хоног бүрт идэвхтэй оролцож, street style сурвалжилгуудад тогтмол үзэгддэг нэгэн билээ. Mango Journeys төслийн хүрээнд бидэнд Пернильтэй уулзан товч ярилцлага авах боломж олдлоо.

Та яг одоо ямар загварын төслүүд дээр ажиллаж байна вэ?

Миний эрхэлдэг үндсэн ажил бол Social Zoo агентлаг юм. Би энэ төслийн бүтээлч захирлаар ажилладаг байгаа. Бид брэндүүдэд зориулан дүн шинжилгээ хийж, стратеги боловсруулж, Копенхагены загварын долоо хоногийн зохион байгуулалтанд оролцож, мөн загварын салбарын нөлөө бүхий эрхмүүдийг төлөөлдөг.

Саяхан таны «Dress Scandinavian» нэртэй ном худалдаанд гарсан. Скандинав стилийн үндсэн шинж тэмдгүүдийг нэрлэнэ үү?

Хамгийн гол нь зайлшгүй шаардлагатай хувцаснуудаас бүрдсэн basic хувцасны шүүгээ бий болгох хэрэгтэй. Ингэснээр өмсөх хувцсаа сонгох үед тань асуудал үүсэх нь бага. Ерөнхийдөө төгс скандинав стиль нь энгийн, сонгодог хувцаснуудаас бүрддэг. Тэдгээр хувцаснуудыг жийнсэн өмд, пиджак ба пүүзтэй хослуулах боломжтой байдаг.

“Скандинав стиль гэдэг нь энгийн, сонгодог байдлыг хэлнэ” – Перниль Тейсбектэй хийсэн ярилцлага (фото 1)

Та өөрийнхөө стилийг хэрхэн тодорхойлох вэ?

Сонгодог бөгөөд дүрсгүй. Өөрөөр хэлбэл би сонгодог хэв маягийн хувцаслалтаа төрөл бүрийн өнгөлөг аксесуарын ачаар илүү хөгжилтэй, өвөрмөц болгох дуртай.

Та ээж болсны дараа юу өөрчлөгдсөн бэ?

Бүх юм орвонгоороо эргэсэн. Гэхдээ эерэг утгаар шүү. Би үнэхээр аз жаргалтай байгаа. Би одоо жижигхэн гэр бүлтэй болсон шүү дээ.

Таны төрөлх хот бол Копенхаген. Хэрвээ энэ хотод 24 цаг л өнгөрүүлэх боломжтой бол юуны түрүүнд ямар газруудыг зорих хэрэгтэй вэ?


Thorvaldsen музей, орчин үеийн урлагийн Louisiana музей, Pluto ресторан, Apollo болон Beau Marché гэх баарнууд.

“Скандинав стиль гэдэг нь энгийн, сонгодог байдлыг хэлнэ” – Перниль Тейсбектэй хийсэн ярилцлага (фото 2)

Та хэн нэгний хувцасны шүүгээг "хулгайлах" боломжтой байсан бол хэнийхийг сонгох вэ?

Диана гүнжийн хувцасны шүүгээг.

Танд урам зориг, бүтээлч санаа өгдөг зүйл юу вэ?

Аялал.

Та загварын салбарт ямар өөрчлөлтүүд оруулахыг хүсэж байна вэ?

Брэндүүд аль болох хариуцлагатай, эко үйл ажиллагаа явуулаасай гэж хүсэж байна.

“Скандинав стиль гэдэг нь энгийн, сонгодог байдлыг хэлнэ” – Перниль Тейсбектэй хийсэн ярилцлага (фото 3)

Загварын ертөнцөд тохиосон хамгийн гайхалтай үйл явдлуудаас нэрлэ гэвэл?

Маш олон бий. Саяхан болсон үйл явдлуудаас онцолбол Chanel-ын аяллын цуглуулгын загварын шоу юм. Карл Лагерфельд биднийг аварга том хөлөг онгоцон дээр урисан нь үнэхээр гайхалтай байсан.

Дуртай ном?

Дельфин де Виганы "Nothing Holds Back The Night".

Та алжаалаа яаж тайлдаг вэ?

Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлдэг.

Таны хамгийн дуртай газар?

Копенхаген дахь миний гэр.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх