Стелла МакКартни Steve Madden-ыг шүүхэд өглөө
Bad, bad copy
Stella McCartney-гийн Falabella цүнхийг “чанаргүй хуулбарласныхаа” төлөө Америкийн гутал ба аксесуаруудын брэнд шүүхэд дуудагдлаа. Уг хэрэгт хэний зөв, буруу болохыг ирэх хоёр дах өдөр Нью-Йоркийн дүүргийн шүүх шийднэ
Загварын ертөнцөд нэгэн шинэ маргаан дэгдлээ. Стелла МакКартни, "Steve Madden" брэндийг түүний оюуны өмчтэй Falabella цүнхийг хуулбарлаж, ижил дизайнтай цүнх гаргасан бүтээлийн хулгайн хэрэгт буруутгаж байна. Түүнчлэн эдгээр цүнхнүүдийн үнийн зөрүү хэт их байсан нь маргааны бас нэг шалтгаан боллоо. Тодруулбал, Falabella цүнх 475 фунтын үнэтэй байхад Steve Madden-ы цүнх 70 фунтаар зарагдаж байгаа ажээ. Stella McCartney-гийн хуульчид уг цүнхийг худалдаалахаа зогсоож, алдагдсан орлогыг нөхөн олгохыг Steve Madden брэндээс шаарджээ.
Өмнө нь Steve Madden брэнд мөн л Balenciaga-гийн Motorcycle Bag-ыг хуулбарласан хэрэгт буруутгагдаж байсан билээ. Тэд энэ удаад тэсч гарах болов уу?