Хайх

Swarovski брэндийн 30,000 ширхэг болор шигтгээгээр биеэ чимэглэсэн Doja Cat

Swarovski брэндийн 30,000 ширхэг болор шигтгээгээр биеэ чимэглэсэн Doja Cat

Text: Buro.Mongolia


Төгс байхаас илүү бусдаас онцгой өөрийн гэсэн мэдрэмжээ харуулахыг эрэлхийлэх болсон энэ цаг үед алдартнуудын нэгнээсээ ялгарах гэсэн оролдлогууд үргэлжилсээр байна. Тэр дундаа улирал бүр зохион байгуулагддаг загварын шоунууд дээрээс хүн бүрийн загварын ертөнцийг харах өнцөгтэй илүү ойроос танилцах боломжтой агаад саяхан болж өнгөрсөн Schiaparelli брэндийн кутюр цуглуулгын шоу нэгэн тод жишээ боллоо. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид дунд рэппер Doja Cat дан ганц тухайн брэндийн хувцсаар гоёод зогсохгүй чих, зовхи, хумс гэхчлэн биеийн бүх ил арьсан дээрээ болор шигтгээ нааж чимэглэсэн байв. Энэхүү улаан монохром төрхийг мейкап артист Пэт Макграт хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт таван цаг зарцуулжээ.

Swarovski брэндийн 30,000 ширхэг болор шигтгээгээр биеэ чимэглэсэн Doja Cat (фото 1)

Doja Cat өөрийн арьсаа яг л зургийн канвастай адилтган үзэж ямар ч байдлаар тоглолт хийхээс эмээдэггүй. Энэ бол түүний боди арт хийсэн анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн есдүгээр сард болсон хавар-зун 2023 загварын долоо хоног дээр нүүр болон толгой дээрээ цагаан зурааснууд гаргаж өөрийн гэсэн газрын зургаа бүтээсэн, мөн бүхэл биеэ алтлаг өнгөөр будаж street style-ын шилдгүүдийн нэгт тооцогдож байсан. Үүнээс гадна Doja Cat уламжлалт глэм нүүр будалтаас илүү цэнхэр хөмсөг, улаан сэвх зэргийг оролцуулсан этгээд, бүтээлч мейкап хэрэгжүүлэхийг илүүд үзсээр ирсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх