Хайх

Tiffany & Co. болон Nike брэнд нар хамтрах болсон нь албан ёсоор батлагдлаа

Tiffany & Co. болон Nike брэнд нар хамтрах болсон нь албан ёсоор батлагдлаа

Tiffany цэнхэр өнгийн пүүз угтан авахад бэлэн үү?

Text: Buro.Mongolia


Nike брэндийн томоохон загварын орднуудтай хийсэн хамтын ажиллагаа бүр амжилт олж чаддаг. Тэд Louis Vuitton, Supreme, Carhartt, Sacai, Off-White, Jacquemus, Ambush, Comme des Garçons зэрэг брэндүүдтэй хамтран шинэ цуглуулга толилуулан олны дунд өндөр хайп үүсгэж байсан. Тэгвэл Nike дараагийн түншлэлээ тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн Tiffany & Co. брэндтэй хийхээр болсон нь ил болоод байна.

Албан ёсны мэдэгдлийг хоёр брэнд өөрсдийн Instagram хуудсаар дамжуулан гаргасан ба “A Legendary Pair” буюу “Домогт хос” хэмээх гарчигтай Tiffany цэнхэр өнгийн Nike-гийн пүүзний хайрцаг дүрсэлсэн зураг хуваалцсан юм.

Сонирхуулахад, Nike болон Tiffany & Co. брэндүүдийн хамтын ажиллагааны талаарх цуу яриа өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тэдний гаргасан байж болзошгүй Air Force 1 Low пүүзний зураг цацагдсанаар дэгдсэн билээ. Тус пүүзний их бие нь хар, харин хоёр талд байрлах Nike-гийн лого Tiffany цэнхэр өнгөтэй харагдана. Олонд ил болсон энэхүү зураг шинэ цуглуулгын нэг хэсэг мөн эсэх нь албан ёсоор батлагдаагүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх