Хайх

Тим Бланкс, Ник Найт ба Вэл Гарланд нар багшилж эхэлнэ

Тим Бланкс, Ник Найт ба Вэл Гарланд нар багшилж эхэлнэ

Загварлаг гурвал

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Загварын шүүмжлэгч, зурагчин ба нүүр хувиргагч нар Mastered сургуульд загварын салбарын талаар хичээл заана. Жинхэнэ мэргэжилтэн болоход гуравхан сарын хичээлд суухад л хангалттай аж

Загварын салбарт хөлөө олж, мэдлэгтэй болохыг олон хүн хүсдэг. Уг салбарын жинхэнэ мэргэжилтнүүд багшлах сургалтад сууна гэдэг бүр мөрөөдөл мэт санагдана. Тэгвэл энэхүү мөрөөдлийг биелүүлэх боломж Mastered сургуульд бий болжээ. Гурван сарын хугацаатай сургалтын багшаар загварын шүүмжлэгч Тим Бланкс, загварын зурагчин Ник Кайт мөн Их Британийн алдартай нүүр хувиргагч Вэл Гарланд нар томилогдлоо.

Сургалтын хөтөлбөрт мэргэжлийн ангиуд, хэлэлцүүлгүүд, видео хичээлүүд, мөн асуулт хариулт, сонирхолтой цуглаанууд орсон байна. Мөн энэхүү түргэвчилсэн сургалтад суухад 1 250 фунт байхад болох гэнэ.

"Тэд бол шинэ үеийг чин сэтгэлээсээ сургах хүсэлтэй ер бусын загварын мэргэжилтнүүд юм. Энэ салбарт хуримтлуулсан асар их туршлагаасаа хүн бүртэй хуваалцахыг тэд хүсэж байгаа" хэмээн хөтөлбөрийн захирал Перри Льюис ярьжээ.

цааш үзэх