Хайх

TIME сэтгүүлийн нүүр хуудсыг Barbie чимлээ

TIME сэтгүүлийн нүүр хуудсыг Barbie чимлээ

Дотоод үзэсгэлэнгээ нээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Barbie хүүхэлдэй шинэчлэгдэж, төгс галбиртай Америк маягийн шүтээний төрхөөсөө бага зэрэг татгалзан, илүү бодит биет галбиртай болон гарлаа

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн жишиг ямагт өөрчлөгдөж байдаг. Орчин үед "Өөрийгөө хайрла" мөн "Төгс байдлын араас битгий улаар" гэх зэрэг уриа их гарч, бие галбиртаа хэт санаа зовдог бүсгүйчүүдийн сэтгэлийг амраах болсон. Тэгвэл жаахан охидыг ч гэсэн багаас нь хээнцэр үзэсгэлэнтэй байдал руу тэмүүлэхээс хамгаалах Barbie Fashionistas гэх шинэ цуглуулга гарлаа. 

Шинэ цуглуулга өөр, өөрийн онцлогтой долоон хүүхэлдэйнээс бүрдсэн ба нүд, арьсных нь өнгөнөөс эхлээд олон зүйл шинэчлэгдсэн. Тэдгээрийн нэг нь домогт TIME сэтгүүлийн нүүрэн дээр "Одооноос миний биеийн галбирын тухай ярихаа зогсоож болох уу?" гэх гарчигтай гарчээ. 

Энэ шинэчлэлт үнэхээр олон хүнд таалагдах нь лавтай. Сүүлийн 56 жилийн турш бараг өөрчлөгдөөгүй Barbie-нууд нэг ёсондоо төгс Америк гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болсоор ирсэн юм. Харин шинэ хүүхэлдэй амьдралтай илүү ойртож, "Эмэгтэй хүн бүр өөрийгөө байгаагаар нь хайрлаж, нийгэмд үүссэн худал стандартаас болж сэтгэлээр унах хэрэггүй" гэж уриалж байна. 

TIME сэтгүүлийн нүүр хуудсыг Barbie чимлээ (фото 1)TIME сэтгүүлийн нүүр хуудсыг Barbie чимлээ (фото 2)

цааш үзэх