Хайх

Ай Вэйвэй үнэт эдлэлийн цуглуулга гаргалаа

Ай Вэйвэй үнэт эдлэлийн цуглуулга гаргалаа

Тэмцэгч, зураач бас дархан

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Зураач Ай Вэйвэй аль хэдийнэ алдар нэр олж, урлагийн ертөнцийн нөлөө бүхий хүн болж чадсан. Харин одоо түүнд шинэ өндөрлөг уруу тэмүүлэх цаг иржээ. Нас сүүдэр 58 хүрсэн тэрбээр анхны үнэт эдлэлийн цуглуулгаа гаргаж, загварт хөл тавьлаа

Ширүүн дүр төрхтэй зураач загварын сонирхолтой байна гэж хэн санах вэ. Тэгсэн хэдий ч Ай Вэйвэй үргэлж үнэт эдлэл хайрлаж ирснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Тийм ч учраас тэрбээр цөөн тоо ширхэгээр үйлдвэрлэсэн, минималист загварын бугуйвч бүхий өөрийн үнэт эдлэлийн цуглуулга гаргалаа.

Ай Вэйвэй "Rebar in Gold" цуглуулгыг Elisabetta Cipriani галерейтай хамтран бүтээжээ. Энэхүү галерей нь зураачидтай хамтарч ажилладагаараа алдартай билээ. Мөн эдгээр үнэт эдлэлүүд зураачийн 2008 оны "Straight" нэртэй инсталляцитай шууд холбоотой гэнэ. Тэрхүү төслөө зураач мянга мянган хүнд үхэл авчирсан Сычуаны газар хөдлөлтөд зориулсан гэдэг. Газар хөдлөлт болсон газрын нурангин дороос тэр 150 гаруй тонн ган арматур авчирч бүтээл болгон эмхлэн байршуулсан байдаг.

Ай Вэйвэй өөрийн үнэт эдлэлээ инсталляцийнхаа ижил бүхэл саваануудаар хийсэн байна. Тэгэхдээ энэ удаад ган биш харин 24 карат бүхий алт ашиглаж, мушгирсан бугуйвч бүтээжээ.

Ай Вэйвэй үнэт эдлэлийн цуглуулга гаргалаа (фото 1)Ай Вэйвэй үнэт эдлэлийн цуглуулга гаргалаа (фото 2)Ай Вэйвэй үнэт эдлэлийн цуглуулга гаргалаа (фото 3)

цааш үзэх