Хайх

“Торгоны зам 2018” загварын шоу болоход цөөхөн хоног үлдлээ

“Торгоны зам 2018” загварын шоу болоход цөөхөн хоног үлдлээ

Монголын загварын ертөнцөд урьд өмнө нь засагдаж байгаагүй урт тайз засагдана

Text: Buro.Mongolia


Жил бүр өвөрмөц байршил сонгон загварын шоугаа хийдэг уламжлалтай Monalun брэнд энэ жил Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамбын Ногоон ордон буюу одоогийн Богд Хааны Ордон Музейн цогцолборт шинэ загваруудаа дэлгэх гэж байна. Монгол улсын сан хөмрөг болсон Ногоон ордон 1893-1903 оны хооронд баригдсан бөгөөд Монголын шашны тэргүүн VIII Богд хаан таалал төгстлөө амьдарч, төр, шашны хэргийг захиран, улсаа удирдаж байсан дурсгалт газар юм. Агуу түүхт газар зохиогдох энэ жилийн загварын шоу оны онцлох үйл явдал болох нь гарцаагүй.

Мөн шоуны тайз заслын талаар дурдалгүй өнгөрч болохгүй. Богд Хааны Ордны музейн урд халхавч буюу ямпай хаалганаас хойш ямба ёслолын үеэр ордог байсан асарт гурван хаалгыг тойруулан 82 метр тайз засах ба энэ нь Монголын загварын ертөнцөд урьд өмнө нь засагдаж байгаагүй урт тайз байх юм.

Шоунд монголын туршлагатай загвар өмсөгчид оролцохоос гадна "Торгоны Зам 2018" шоуны нүүр царай, ОХУ-н загвар өмсөгч Аида Минибаева Monalun брэндийн шинэ цуглуулгыг танилцуулахаар болжээ.

Monalun брэнд 2017 онд "Торгоны Зам" загварын шоугаа Чойжин ламын музейд зохион байгуулж, нийт орлогын тодорхой хувийг тус музейн сэргээн засварлалтад хандивлаж байсан ба энэхүү уламжлалаа давтан Богд хааны ордон музейн тохижуулалтад орлогын тодорхой хувийг зориулах болно.

Түүнчлэн шоуны дараах үдэшлэг Galaxy цамхгийн дээд давхарт байрлах Cielo Food n Bar-т зохиогдох гэнэ.

Тасалбарыг "Наадам Центр"-т байрлах "Монголын мэргэшсэн дизайнеруудын холбоо (MPDU)"-ийн дэлгүүрээс худалдан авах мөн 9907 6767 утсаар захиалах боломжтой.

“Торгоны зам 2018” загварын шоу болоход цөөхөн хоног үлдлээ (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх